Багц аялал

Солонгос Яньян Сөүл аялал

Үнэ: 5,990,000₮
Огноо: 2025-07-27 - 2025-08-04

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650,99085050,99104650,88887250  утсаар лавлана уу

 

БНСУ ЯНЬЯН-СӨҮЛ АЯЛАЛ

9 ӨДӨР, 8 ШӨНӨ

Өдөр 1: УЛААНБААТАР- ЯНЬЯН

Чингис хаан олон улсын нисэх буудалд өглөө 23:00 цагт цуглан бүртгэл хийлгэн 02 цагт шууд нислэгээр  БНСУ-н Ганвон мужийн Яньян онгоцны буудал руу ниснэ. Нислэгийн нийт цаг 3 цаг үргэлжлэх ба Солонгос, Монголын хооронд 1 цагийн зөрүүтэй. Орон нутгийн цагаар Солонгост 06:20 цагт буун хил, гаалиар нэвтэрсний дараа хөтөч, орчуулагч, зохион байгуулагчтай уулзан аялал эхэлнэ. Өдрийн хоолоо орон нутгийн ресторанд идээд Яньян хотын эртний түүхт Наксан хийдэд зочилно. Наксан далайн эргээр цагийг зугаатай өнгөрүүлж, Яньян хотын уламжлалт захаар орно. “Welli Hilli” паркд хөгжилдөн тоглоод оройн хоол BBQ идсэний дараа 4 одтой зочид буудалдаа очин бүртгэл хийлгээд амарна.

Хоол: Өдөр, Орой


Өдөр 2: ЯНЬЯН -СӨҮЛ ХОТ 

Өглөөний цайны дараа нийслэл Сорак уулын байгалийн цогцолбор газар руу хөдөлнө. БНСУ-ын олон  үзэсгэлэнт уулсын нэг болох Сорак уул, түүний ойролцоо Гвонгимсүк хавцалаар дүүжин унаагаар зугаалах, Сынхвэнса хийдээр зочилно. Өдрийн хоолоо замдаа идээд Дэбхан боомтод байрлах гэрэлт цамхагийг үзэн дурсгалын зураг татуулна.  Сөүлд оройн хоол идээд зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой 

 

Өдөр 3: СӨҮЛ 

Өглөөний цайны дараа Сөүл хотын аяллаа эхэлнэ. Алдарт Намсан цамхаг руу гарч, хосуудын хайраа хадгалан үлдээдэг цоожнуудаас бүрдсэн хайрын ханыг үзээд, Сөүл хотыг тольдон харах болмжтой. Өдрийн хоолны дараа Инсадонг хуучны гудамжаар зугаална. 600 гаруй жилийн турш нэг л янзаар байх энэхүү гудамж нь Солонгос улсын түүхийг өөртөө шингээн үлдсэн байдаг. Seongsu cafe гудамжаар зугаалж, худалдан авалт хийх боломтой. “Banpo” Банпо гүүрэн дээр “Rainbow Moonlight Fontain Show” солонгорон харагдах усан орголуурын шоу үзнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа очиж амарна. 

Хоол: Өглөө, Өдөр, Орой

 

Өдөр 4: СӨҮЛ Нами арал

Өглөөний цайны дараа Нами арлын зорино. Энэхүү арал нь бид бүгдийн сайн мэдэх Өвлийн хайрын дуу киноны зураг авалт хийсэн гэдгээрээ алдартай газар юм. 2006 онд соёлын тусгаар тогтнолоо зарласан гэдгээрээ онцлог бөгөөд өөрсдийн далбаа, төрийн дуулал, иргэний үнэмлэхтэй юм. Дараа нь Нами аралд байрлах бяцхан Итали тосгонд зочлоод Сөүл хот руу буцна. Алдарт Дүн дэ мүн захаар зугаална.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

 

Өдөр 5: СӨҮЛ

Өглөөний цайны дараа Сөүл хотод зочилсон хүн бүрийн заавал үзэх газар “Starfield” номын сан, болон их дэлгүүрээр зочилно.  2016м2 талбай эргэн тойрон дүүрэн номоор хүрээлэгдсэн гайхалтай орчин таныг угтан авах болно. Өдрийн хоолны дараа “Everland” паркаар зугаална. Олон төрлийн тоглоом, амьтны хүрээлэн бүхий энэхүү парк таныг уйдаахгүй болно.

Хоол: Өглөө, Өдөр, Орой


Өдөр 6: СӨҮЛ

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. HiKR underground байгууламжинд очиж Кпоп, Драма, Солонгос орчин үеийн соёлыг сонирхогч залууст зориулан байгуулагдсан энэ газар та өөрийн дууны клипэнд тоглож киноны дүрд хувирна гээд боддоо? Дараа нь Иксондон хуучны кофе шопуудын гудамжинд зочилно. Солонгос үндэсний хуучны барилгуудаас бүрдэх энэ гудамжинд орчин үеийн уур амьсгал, эртний уур амьсгал хослон байдгаараа залуусын заавал очиж үзэх газруудын нэг болоод байгаа билээ. Хондэ гудамжаар зугаалж Хюндэй их дэлгүүрээр  худалдан авалт хийх боломжтой.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 7: СӨҮЛ


Өглөөний цайны дараа  Солонгосын хааны ордонд зочилж үндэсний хувцас болох Ханбуг өмсөн зугаална. / Ханбуг өмсөх нэмэлт төлбөр 15$/ Ерөнхийлөгчийн хөх ордонг гаднаас нь харна. Эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээр алдартай Солонгос улсын хүн орхойдойн музейгээр зочилж гоо  сайхны бүтээгдэхүүн болон нэмэлт тэжээл үэргийг худалдан авах боломжтой.  Мёндун гудамжаар зугаалж, олон төрлийн дэлгүүр худалдааны газрууд болон хоолны газруудаар цагийг зугаатай өнгөрүүлнэ.

Хоол: Өглөө, өдөр, орой

Өдөр 8: СӨҮЛ-ЯНЬЯН

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд Соянганг шилэн гүүрээр зочилно. Соянг голын дээгүүр 174м өндөрт байрлах 150м урттай энэ шилэн гүүр нь эрч хүчтэй,эрсдэлд дуртай хүн бүрийн заавал зочилж үзэх газрын нэг юм. Гангчон уулын дугуйгаар зугаална /1 дугуй 4 хүн/ Яньян хотод эргэн ирээд зочид буудалд бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

 

Өдөр 9:ЯНЬЯН-УЛААНБААТАР 

Өглөө эрт буудлын өрөөг хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал руу явна. 07:20 цагийн нислэгээр хөөрч Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 10:00 цагт бууснаар бидний сонирхолтой аялал өндөрлөнө.

Үнэ: 5,990,000 төгрөг  

Хүүхэд 2-12нас /оргүй/  5,590,000 төгрөг 
Нярай хүүхэд 650,000 төгрөг 

Аяллын үнэд багтсан: 

  • УБ-Яньян-УБ 2 талын шууд нислэг 
  • Буудалд 1өрөөнд 2 хүн байрлах 
  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ 
  • Хөтөлбөрт заасан хоол, уух зүйлс 
  • Орон нутгийн хөтөч 
  • Монгол хэлтэй орчуулагч 
  • Автобусны үйлчилгээ  
  • Аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд багтаагүй:

  • • БНСУ -ийн Визийн шаардлагатай аялагчид нэмэлт 870,000 төгрөгийн хураамжтай
  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт 600$
  • Чөлөөт өдрийн хоол, унаа болон хувь хүний хүслээр үзэх нэмэлт төлбөрт үзвэрүүд
  • Хөтөч жолоочийн гарын мөнгө 45$ хүн бүр