Багц аялал
Япон аялал

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650,99085050,99104650,88887250 утсаар лавлана уу
ТОКИО ФҮЖИ АЯЛАЛ
Фүжи уул, алдарт Ширайто хүрхрээ
7 ӨДӨР, 6 ШӨНӨ
Өдөр 1: УБ - Токио 4 сарын 28
06цагт Хөшигтийн хөндийн Чингис хаан олон улсын нисэх буудалд цуглаж бүртгэл хийлгээд, хил гаалиар нэвтэрнэ. 08:55 цагт ОМ501 нислэгээр Япон улсын нийслэл хот Токио руу ниснэ. 14:30 цагт Нарита нисэх буудалд буухад аяллын хөтөч угтан авч, Токио хот руу хөдөлнө. Хөтөч аяллын зааварчилгаа өгнө.
17цагт TOKYO SKY TREE цамхаг үзээд зочид буудалдаа байрлана. Оройн хоолоо идээд амарна.
Хоол: Орой
Зочид буудал: 3 одтой
Өдөр 2: Токио 4 сарын 29
Өглөөний цайгаа буудалдаа уугаад Токио Дисней парк дээр бүтэн өдөр хүссэнээр тоглоно.
Хоол: Өглөө
Өдөр 3: Токио- Фүжи 4 сарын 30
Өглөөний цайгаа уугаад
ШИБУЯА ДҮҮРЭГ
Токио хотын Шибуяа дүүргийн 4 замын уулзвар нь гэрлэн дохио солигдох үед нэг дор хамгийн олон хүн явж өнгөрдгөөрөө алдартай. Мөн Хачико нохойн хөшөө энэ дүүрэгт байрладаг билээ. Олон төрлийн дэлгүүр, зоогийн газруудаас гадна олон сонирхолтой үзвэр үйлчилгээ, залуу авьяастнуудын гайхалтай үзүүлбэрүүдийг Шибуяа-ын гудамжинд үзэж сонирхож болно.
Өдрийн хоолны дараа Яманаши, Шизүока, Канагава гэх 3 аймгийн нутаг дэвсгэрийг хамран орших дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн үзэсгэлэнт Фүжи уул руу явна. (Ойролцоогоор 2 цаг явна.)
- Рёкан буюу Япон маягийн халуун рашаан бүхий буудалд байрлана.
- Оройн хоол (Зочид буудалдаа япон үндэсний хоол зооглоно.)
- Амралт, чөлөөт цаг.
Халуун рашаанд орж аяллын алжаалаа тайлан амраарай. Мөн япон үндэсний хувцас болох юката өмсөн буудлын эргэн тойрноор цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын зургаа татуулаарай.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өдөр 4: Фүжи-Токио 5 сарын 1
Өглөөний цайны дараа WINERY-д зочилно.
ЮНЕСКО-ийн Дэлхийн Соёлын өвд бүртгэгдсэн, Японы алдартай хүрхрээний нэг ШИРАЙТО ХҮРХРЭЭ-г очиж үзнэ.
Өдрийн хоолны дараа Фүжи уулын 5 номер хүртэл автобусаар явна.
16:00 Токио хот руу хөдөлнө. Оройн хоол зочид буудлын ойролцоо иднэ. Амралт чөлөөт цаг
Хоол: Өглөө, өдөр, орой
Өдөр 5-6: Токио Чөлөөт өдрүүд 5 сарын 2- 3
Өглөөний цайгаа уугаад энэ өдрүүдэд чөлөөтэй. Нэмэлт төлбөртэй хөтөлбөрт хамрагдах боломжтой. Хөтөч унаагаар үйлчлэхгүй. Хүссэнээр дэлгүүр хэсэж шоппинг хийх боломжтой. /Uniqlo, Zara, H&M, Gap, гэх мэт /
Хоол: Өглөө
7 Өдөр: Токио -УБ 5 сарын 4
Өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Нарита нисэх онгоцны буудал руу явна. 14:40 цагт ОМ502 нислэгээр нисч Улаанбаатар хот Чингис хаан нисэх буудалд 19:15д бууснаар бидний аялал дурсамж дүүрэн өндөрлөнө.
Хоол: Өглөө
Үнэнд багтсан: 3,890,000 төгрөг +НИСЛЭГИЙН ТИЙЗ
Хүүхэд 2-12нас /оргүй/ 3,390,000 төгрөг +НИСЛЭГИЙН ТИЙЗ
Нярай хүүхэд 650,000 төгрөг
- Хөтөлбөрт заагдсан зочид буудал 2 ортой өрөө
-Халуун рашаан
- Хөтөлбөрт заагдсан хоол
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний төлбөр
- Хөтөлбөрт заагдсан аяллын унаа
-Япон Монгол хэлтэй хөтөч орчуулагч
- Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал
Аяллын үнэд ороогүй зүйлс:
-УБ- Токио- УБ 2 талын нислэгийн тийз
- Чөлөөт өдрүүдийн хоол, унаа
-Хувийн хэрэглээний зардал, ус ундаа
- Япон улсын визний хураамж 110,000 төгрөг
-Өрөөндөө ганцаараа орох бол нэмэлт төлбөр 300 ам доллар
Жич:
Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх
Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.