Багц аялал
Жэжү арлын аялал

Доорх мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 99104650 утсаар лавлана уу.
ШУУД НИСЛЭГТЭЙ ЖЭЖҮ АЯЛАЛ /4 Шөнө 5 Өдөр/
Өдөр 1: Улаанбаатар - Жэжү арал
|
|
Өглөөний цайны дараа Тэнгэрийн Хааны цөөрөм гэх Солонгосын ардын домогт сууриласан байгалийн үзэсгэлэнт “Cheonjeyeon Waterfall” Чонжиён хүрхрээг үзэнгээ шувууны арлын үзэмжит гүүрээр аялана. Энэ нь 22м өндрөөс урсаж, 21м гүнтэй цэнгэг уст цөөрөмд хүрдэг. Жэжүгийн алдарт 3 хүрхрээний нэг юм. Дараа нь SHINHWA усан паркт хөгжилдөн тоглоно. Шинва усан парк нь барилгын гадна ба дотор хэсгээс бүрдэх бөгөөд байгууламж дотроо төрөл бүрийн усан гулгуур, жакузи, халуун жакузи, хүүхдийн тоглоомын хэсэг зэргээс бүрдэнэ. THE MA PARK буюу эртний Солонгосын хаадын түүхийг өгүүлэх циркийг үзэж сонирхоно. Уг тоглолтыг Монгол циркчид тоглодог бөгөөд дэхийн олон орны жуулчид үздэг хамгийн сонирхолтой үзүүлбэрүүдийн нэг юм. Оройн хоолны дараа буудалдаа амарна. |
Хоол: Өглөө, Орой
Өдөр 3: Жэжү арал
|
Энэ өдөр бол чөлөөт өдөр. Таны байрлах зочид буудал нь Жэжү хотын төвд тул шоппинг хийх, казино тоглох, далайн наран шарлагын газар очих зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй.
/Энэ өдрүүдэд хөтөч, унаа үйлчлэхгүй/
Хоол: Өглөө
Өдөр 5: Жэжү арал - Улаанбаатар
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд татваргүй барааны дэлгүүр орж хүссэн бараагаа худалдан аваад, дараа нь таны биеийг амрааж, алжаал тайлах хөлийн массажийг өөртөө хийн хөлөө жаргаана. Өдрийн хоолны дараа нисэх буудал явна. Жэжү арлаас 16:20 цагийн шууд нислэгээр хөөрч, Улаанбаатарт 20:20 цагт бууснаар бидний аялал өндөрлөнө. Хоол: Өглөө, Өдөр, Оройн хоол онгоцонд |
Зочид буудал: JEJU ORIENTAL HOTEL*****
Аяллын хугацаа: (2025) 07/09-13, 07/15-19, 08/08-12, 08/13-17, 10/03-07
Аяллын үнэ:
Том хүн: 4,290,000₮
Хүүхэд (2-12 нас хүртэл | оргүй): 4,090,000₮
Хүүхэд (0-2 | нярай): 650,000₮
Багц аяллын үнэд багтсан:
- Жэжү-д 5 одтой зочид буудал (2 хүн нэг өрөөнд)
- Хөтөлбөрт заагдсан бүх үзвэр, үйлчилгээний тасалбар
- Хөтөлбөрт заагдсан хоол
- Аяллын турш үйлчлэх агааржуулагчтай тохилог автобус
- Нутгийн хөтөч, Монгол хэлтэй орчуулагч
- Аяллын иж бүрэн даатгал
Багц аяллын үнэд багтаагүй:
- Чөлөөт өдрийн зардал
- Аяллын үнэд багтсанаас бусад зүйлс
Жич:
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
- БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бол Жэжүгийн хилээр нэвтрүүлэхгүй болно.
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.
- Shinhwa усан парк /гадаа талбайг ашиглах бол аврах хантааз өмсөх ёстой. Хувь хүн 9000вон
- Алчуураа бэлдэж авч явах, худалдан авах бол 4000вон байдаг. 5,6,9 саруудад далайн эрэг дээр усанд сэлэх хориотой /Далайн эргийн хамгаалалтын ажилтнууд байхгүй тул далайн эрэгт усанд орохыг хориглосон хугацаа болно/
❌ Аялалд хамрагдаж болохгүй
- Өмнө нь БНСУ-н визний хугацаа хэтрүүлэн ажиллаж, амьдарч байсан
- БНСУ-д байх хугацаанд цагдаагийн газар бүртгэгдсэн
- БНСУ-н элчингээс виз олгохоос татгалзсан хариу авч байсан
- Хил дээрээс буцаагдаж байсан
- Эцэг эх, ойр дотны хүн нь БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа