Багц аялал

Тэнгэрийн хаалга

Үнэ: 2,990,000₮
Огноо: 2025-10-20 - 2025-10-26

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 99104650, 88887250 утсаар лавлана уу.

 

УЛААНБААТАР-БЭЭЖИН-ЖАНЖИАЖЭ АЯЛАЛ

 

Өдөр 1: УБ-Бээжин

16:30 цагаас Чингис Хаан нисэх буудалд цуглаж УБ хотоос Бээжин хот руу 19:55 цагт ниснэ. 22:15 д Бээжин хотод бууж хил гаалиар нэвтэрсний дараа хөтөч зохион байгуулагчтай уулзан зочид буудалд бүртгэл хийлгэн амарна.   
   
                                                       

Өдөр 2: Бээжин -Жанжиажэ 

 

 

Өглөөний цайны дараа галт тэргээр Жанжиажэ хот руу явна. 11:10 цагийн унтлагын галт тэргэнд сууж Жанжиажэ хотод үүрийн 05:20 цагт бууна. Галт тэргэнд хоноглоно. Хүнсээ бэлдэж явна уу 

Хоол: Өглөө

 

Өдөр 3: Жанжиажэ Ойн цэцэрлэгт хүрээлэн 

Өглөөний цайны дараа цайны дэлгүүрээр зочилно. 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж Аватар киноны зураг авалтыг хийсэн ууланд очно. Энэхүү 47 хүний багтаамжтай 2 давхар шилэн лифт нь Германы Ragger брэндийнх ба 326 м өндөр замыг 1 минут 58 секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайхныг сонирхох болно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гарагийг нүдээрээ үзэж, биеэр мэдрэн байгальд ээлтэй эко машинаар Тианзи цогцолбор газраар зугаална. 

 

 

Хоол: Өглөө, Орой

Өдөр 4: Жанжиажэ  Тэнгэрийн хаалга

 

Өглөөний цайны дараа Хятадын уламжлалт анагаах ухааны клиниктэй танилцана.  Жанжиажэ хотоос 8 км-ын зайд байрлах Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорин хөдөлнө. Тэнгэрийн хаалга уулын оргил нь далайн түвшнээс дээш 1518 м өндөрт оршдог бөгөөд 7455 м урт агаарын дүүжин замаар 1279 м өндөр дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхохоос гадна 99 нугачаат замыг дээрээс нь харах боломжтой. Энэхүү 99 нугачаат зам нь Холливудын алдарт кино од Жэки Чаны тоглосон "Дорнын зурхай" киноны зураг авалтыг хийсэн газар юм. (Жич: Дүүжин дараалал ихтэй байх тохиолдолд машинаар гарч, дүүжингээр бууж болно.) Үүний дараагаар Тэнгэрийн хаалга уулыг алсаас харна. Эрт дээр үеэс Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирсэн тул “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэх болжээ.

Санал болгох нэмэлт  үзвэр: Үнэгэн сахиусны тоглолт 350 юань

 

Хоол: Өглөө, Орой

 Өдөр 5: Жанжиажэ Шилэн гүүр 

 

 

 

Гранд хавцлын үзэсгэлэнт газар руу явна. Жанжиажэ хотын алдарт Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр аялна. Энэ нь манай аяллын хамгийн сэтгэл догдлуусан хэсэг байх болно. Шилэн гүүрийн урт нь 370 м, өргөн нь 6 м ба газраас 400 м өндөрт байрладаг бөгөөд CNN нь уг гүүрийг дэлхийн 11 сүрлэг гүүрийн нэгээр тодруулсан байна. Энэхүү гүүрийг дэлхийд алдартай архитектур болох Haim Dotan зохион бүтээсэн юм. Эр зоригийн гүүр хэмээн нэрлэгдэх энэхүү гүүрээр аялаt ер бусын мэдрэмжийг авахаас гадна айдсаа ялан дийлж өөртөө улам бүр итгэлтэй болох болно. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 400м өндөрт байрладаг. Гүүрнээс эгц доош 400м гүнд байрлах хөндийг харах боломжтой. 
12:35 цагийн галт тэргээр Бээжин хот руу буцна. 
Санал болгох нэмэлт хөтөлбөр: Zipline +VR 240юань Шар лууны агуй 280юань

Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 6: Бээжин  Чөлөөт өдөр

 

15:55 цагт Бээжинд буцан ирж зочид буудалдаа байрлан чөлөөтэй амарна. Галт тэргэнд хоноглох тул хүнсээ бэлдэж явна уу

 

Өдөр 7:  Бээжин Улаанбаатар  

 

 

Өглөөний цайны дараа чөлөөтэй. Дэлгүүр худалдааны газраар явах зэргээр цагийг хүссэнээр өнгөрүүлнэ.
18 цагт цуглан нисэх буудал явж 23:15 цагийн MR845 нислэгээр 
Улаанбаатар хот руу буцан ниснэ. 
01:45 цагт Улаанбаатар хотод ирж Аватар кинонд гардаг Пандора гаригаар аяласан мартагдашгүй аяллын дурсамжаа
өвөрлөн аяллаа баяртайгаар өндөрлөнө.
 

Хоол: Өглөө

 


Аялал гарах өдрүүд:  2025.10.20-26, 10.27-11.02,  11.03-11.09, 11.10-11.16
Аяллын үнэ 2,990,000 төгрөг том хүн /12-с дээш нас /

Хүүхэд: 2,6900,000 төгрөг /1,2м-с дээш өндөртэй, 11 нас хүртэл оргүй
               

 


   

 

Аяллын үнэд багтсан зүйлс:  

  • УБ-Бээжин-УБ 2 талын нислэгийн тийз
  • Бээжин -Жанжиажэ -Бээжин унтлагын галт тэрэг 
  • Зочид буудал / 2 хүн 1өрөөнд байрлах/
  • Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр үйлчилгээ
  • Монгол хэлтэй орчуулагч, орон нутгийн хөтөч
  • Хөтөлбөрт өдрүүдийн унаа
  • Гадаад зорчигсдын иж бүрэн даатгал

 

Аяллын үнэд багтаагүй зүйлс: 

  • Шар луугийн агуй, Zipline +VR болон Үнэгэн сахиусны тоглолт нь заавал үзэх нэмэлт хөтөлбөр бөгөөд энд төлбөл 1 хүний 550 юань 
  • Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтөч
  • Хувь хүн өөрийн хүсвэл нэмэлт хөтөлбөрт хамрагдах зардал
  • Өрөөндөө ганцаараа орох бол 100 ам.доллар нэмж төлнө.

Жич:

  • Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.