Сакура цэцэглэх улирлаар Япон орныг зорих гэж байна уу?

Сакура цэцэглэх улирлаар Япон орныг зорих гэж байна уу?

Mar.01.2019

Сакура цэцэглэх улирал эхлэх өдрийг нарийн тогтоох нь бараг боломжгүй учир Японы бэлгэдэл болсон сакура цэцэг дэлбээлэхийг харахыг хүссэн жуулчдад аялалаа урт хугацаагаар төлөвлөхийг зөвлөж байна. Яг хэзээ явах вэ гэж үү?

Хамгийн тохиромжгүй үе бол 2-р сарын эхэн болон 4 сарын сүүлээр байдаг. Тиймээс хэрвээ та инторын модны цэцэгсийн сая сая дэлбээн доор амарч суун, цайлж,  зурагаа авахуулахыг хүсэж байгаа бол 3 сарын сүүлээс 4 сарын дунд хүртэлх хугацаанд Япон орныг зориорой.

Жилийн 4 улирал Япон орон жуулчдын хөлөөр тасардаггүй ч гэсэн хаврын улирал хамгийн их жуулчидтай байдаг. Учир нь тэдний ихэнх нь Сакура бүрэн дэлбээлэх тэр үеийг нүдээр үзэж сэтгэлээ баясгахаар аралын орныг зорьдог байна.

"Тусгай хяналтанд” байдаг модонд эхний таван цэцэг дэлбээлэх үед Токиогийн сакура цэцэглэх улирлыг албан ёсоор эхэлсэнд тооцдог аж. Цэцэг дэлбээлэх явцыг 3 дугаар сарын эхнээс бүх интоорын модны ойг хянадаг Японы цаг уур судлалын албаныхан ажигладаг байна. 

3 дугаар сарын сүүлч эсвэл 4 дүгээр сарын эхээр цэцэрлэгт хүрээлэн болон ой шугуйд ягаан өнгөний бүх төрлөөр алаглах үеийг интоорын мод бүрэн цэцэглэх үе гэж тооцдог аж. Энэхүү өдрийг урьчдилан мэдэх аргагүй боловч өнгөрсөн оны цэцэглэсэн өдөртэй харьцуулан урьдчилан таамаглах боломжтой байдаг ажээ. Доорх зурагт 2019 оны Сакура бүрэн цэцэглэх өдрийг хот хотоор нь таамаглан байршуулсан байгаа. Үүнээс харан та аялалаа урьдчилан төлөвлөх боломжтой. 

Хэрвээ Токио болон өмнөд нутгуудад сакура цэцэглэхийг харж амжаагүй бол цэцэглэлт арай хожуу эхэлдэг Хоншю болон Хоккайдо арлуудын хойд хэсэгт очиж үзэх боломжтой. Өнгөрсөн жил Токиод 3 сарын 17-нд анхны сакура цэцэглэсэн бол 3 сарын 26-нд инторын мод бүрэн цэцэглэсэн өдөр тохиосон байна. 

AIRMARKET - ТАНЫ АЯЛЛЫН ЗӨВЛӨХ

Нислэгийн тийзний үнэ асуух утас: 7010-5050