Багц аялал

Фукуок арлын аялал

Үнэ: 3,050,000₮
Огноо: 2019-12-21 - 2019-12-28

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 88050850 утсаар лавлана уу.

Вьетнамын Фукуок далайн эргийн аялал /7 шөнө 8 өдөр

                                                                                                      Бямба гараг бүр шууд нислэгтэй

Өдөр 1: УБ-Фукуок

Улаанбаатар хотоос Вьетнам улсын Фукуок арал руу шууд ниснэ. Фукуок арал нь аялал жуулчлалын чөлөөт бүс тул Вьетнамын виз шаардлагагүй. Онгоцноос бууж хилээр нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагчтай уулзаад хамтдаа оройн хоол зооглоно. Дараа нь зочид буудалдаа очин бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Онгоцонд, Орой

Өдөр 2: Арлын аялал

Өглөөний хоолны дараа хамгийн үзэсгэлэнтэй далайн эрэг бүхий арлын зүүн хэсэгтэй танилцах аялалд гарна. Эртний Сейн тосгонд зочлон нутгийн загасчдын амьдралтай танилцан,  Сим дарс  үйлдвэрлэх байгууламж, Динх Кау арал дээрх оршин суугчдын аж амьдралтай танилцах боломжтой. Өдөр, Оройн хоолыг далайн эрэг дээрх үзэсгэлэнт байгалтай ресторанд идээд буудалдаа буцаж ирэн амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой  

Өдөр 3: Усан парк

Өглөөний хоолны дараа Вьетнамын алдарт “Хулсан арал” буюу  “VINPEARL LAND” парк руу очино. Энэхүү парк нь гурван хэсгээс бүрдэнэ. /Extreme парк, усан парк, зоо парк/ Бид энэ удаагийн аялалд extreme тоглоомтой парк болон усан парк-т бүтэн өдрийн турш цагийг зугаатай өнгөрөөнө. Оройн хоолны дараа зочид  буудалдаа очин амарна.

Хоол: Өглөө, Орой  

Өдөр 4-7:Фукуок-Чөлөөт өдрүүд

Энэ бол чөлөөт өдрүүд. Өглөөний хоолоо зочид буудалдаа иднэ.  Та өөрийн дураар далайн эрэг болон зочид буудлын усан санд өнжиж цагийг тав тухтай,  чөлөөтэй өнгөрүүлж жинхэнэ амралтыг мэдрэх  боломжтой.

/Энэ өдрүүдэд  унаа,  хөтөч нэмэлт төлбөрөөр үйлчлэнэ/

Хоол: Өглөө 

Өдөр 8: Фукуок– УБ 

Өглөөний хоолны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Улаанбаатар хотын Чингис хаан ОУ-н нисэх онгоцны буудалд бууснаар манай аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө, Өдрийн хоол онгоцонд

Зочид буудал: PHU QUOC OCEAN PEARL HOTEL****  http://www.phuquococeanpearlhotel.com/

Аяллын үнэд багтсан:

 УБ -Фукуок 2 талын нислэг

 4 Одтой зочид буудал

 Өглөөний буфет хоол

 Усан паркт бүтэн өдөр тоглох эрх

 Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ

 Хөтөлбөрт заасан хоол

 Хөтөч, орчуулагч

 Автобусны үйлчилгээ 

 Аяллын даатгал 
 
Аяллын үнэд багтаагүй:

 Хувийн хэрэглээний зардлууд

 Хөтөлбөрт заагдаагүй хоол

 Нэмэлт хөтөлбөрт хамрагдах

 Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зардал 

  • Жич:

- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.

- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

- Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.