Багц аялал

Манжуур Хайлаар Тайвань

Үнэ: 2,390,000₮

Улаанбаатар- Хайлаар- Тайвань

1 дэх өдөр: УБ -Хайлаар   6 сарын 4

УБ хотын Чингис хаан нисэх онгоцны буудлаас 15:10 цагийн MR8851 нислэгээр нисэн Хайлаар хотод 17:30 цагт бууна. Хөтөч угтан авч оройн хоолны дараа буудалдаа бүртгэл хийлгэн амарна.  Хоол: орой

2 дахь өдөр: Хайлаар- Манжуур 6 сарын 5

Өглөөний цайны дараа чөлөөтэй.

12:00 цагт цугларч өрөөгөө хүлээлгэж өгөөд өдрийн хоолны дараа хотын аялал: Чингисийн талбай, Эртний Хайлаар хот, Хөлөн буйрын музей. Жуулчны автобусаар Манжуурт очих 200 км 3 орчим явна. Буудалдаа амарна. Оройн хоол Орой саун, эмчилгээний халуун рашаан, бассейнд орж болно. (16:20-22:30) Хоол: өглөө, өдөр, орой

3 дахь өдөр: Манжуур 6 сарын 6

07:00-09:00 буудалдаа өглөөний цай.

Манжуур хотын аялал: Төв гудамж, музей, матрушка талбайг /гаднаас нь үзэх/

Өдрийн хоол

Чөлөөт цаг Ванда худалдааны төвөөр үйлчлүүлэх.

19:00 Максим ресторан-д шоу үзүүлбэртэй оройн хоол    Хоол: өглөө, өдөр, орой

4 дэх өдөр: Манжуур –Тайвань 6 сарын 7

07:00-08:00 буудалдаа өглөөний цай

10:00 буудлынхаа өрөөг хүлээлгэж өгөөд жуулчны автобусаар Хайлаар луу хөдөлнө. 200 км 3 орчим явна.

15:50 цагийн BR717 нислэгээр нисэн Тайвань хотын нисэх онгоцны буудал дээр 20:05 цагт бууна. Буудалдаа амарна. Чөлөөт цаг. Хоол: өглөө, орой хөнгөн зууш

5 дахь өдөр: Тайвань 6 сарын 8

Тайвань  Хуалянь

Буудалдаа өглөөний цай

Тайваний далайн эргийн хойд болон зүүн хойд хэсгийн эрэг дагуу аялна. Галт уулын халуун магмын урсгалаас үүдэн тогтсон өвөрмөц геологийн тогтоц бүхий Елиу паркаар аялаад галт тэргээр Хуалянь хотруу хөдөлнө. Орйон хоолны дараа зочид буудалдаа амарна.  Хоол: өглөө, өдөр, орой

6 дахь өдөр: Тайвань 6 сарын 9

Өглөөний цайны дараа  Гантиг чулуун хот нэрээр алдартай Хуалянь хотын аялал. Галт тэргээр далайн эрэг дагуу аялна. Эндээс очир алмазан цаг худалдан авах боломжтой. Орой Тайдун хотод ирнэ. Хоол: өглөө, өдөр, орой

7 дахь өдөр: Тайвань 6 сарын 10

Өглөөний цайны дараа Элуаньби гэрэлт цамхаг үзнэ. 1982 онд тус цамхаг баригдсан бөгөөд 50км хүртэлх газрыг гэрэлтүүлдэг. Энд оройн нар жаргахыг харж болно. Кэньдин цэцэрлэгт хүрээлэн Тайванийн хамгийн эртний үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг юм. Арлын өмнөд үзүүрт байрлах ба 333км2 талбайтай. Тус цэцэрлэгт хүрээлэн нь шүрэн арал, хүрхрээ, элсэрхэг наран шарлагын газар, гэрэлт цамхагаараа алдартай. Парк нь Тайванийн хамгийн өмнөд цэг бөгөөд олон тооны наран шарлагын газар, түүний дотор байгалийн нөөц баялагийг агуулдаг. Кэньдин цэцэрлэгт хүрээлэн нь дэлгүүр, баар, зочид буудал, шөнийн зах бшхий нэг гудамжнаас бүрддэг.  Хоол: өглөө, өдөр, орой

 

8 дахь өдөр: Тайвань 6 сарын 11

Өглөөний цайны дараа Өмнөд боомт –д орших наран шарлагын газар очно. Энд олон төрлийн нэмэлт тоглоомуудаас тоглох боломжтой. Хэйчунь буюу эртний хотоор зочилно. Орой Гаосюн хотод ирнэ. Оройн хоолны дараа буудалдаа амарна. Хоол: өглөө, өдөр, орой

9 дэх өдөр: Тайвань 6 сарын 12

Өглөөний цайны дараа үнэт эдлэлийн дэлгүүрээр орно. Өдрийн хоолны дараа Риюэ тан буюу Нар Сар нуураар аялна. Тайванийн хамгийн өндөр уулын оройд байдаг байгалийн үзэсгэлэн цогцолсон хосгүй нуур юм. 36 хавтгай дөрвөлжин км талбайтай далайн төвшнөөс дээш 760м өндөрт байдаг энэ нуур нь Тайванийн аялал жуулчлалын нэг том цогцолбор юм Тайчжун хотод ирнэ. Хоол: өглөө, өдөр, орой

10 дахь өдөр: Тайвань 6 сарын 13

Өглөөний цайны дараа Тайпэй хотын зүг хөдөлнө. 2 цаг яваад Тайпэй 101 давхар цамхаг дээр гарч Тайпэй хотыг тольдон харна. Өдрийн хоолны дараа худалдааны төвөөр худалдаа хийх боломжтой. Оройн хоолны дараа шөнийн захаар явж худалдаа хийнэ.  Хоол: өглөө, өдөр, орой

11 дэх өдөр: Тайвань –Хайлаар 6 сарын 14

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх буудал руу хөдөлнө. Бүртгэлээ хийлгээд 10:00 цагийн BR718 рейсийн нислэгээр ӨМӨЗО-ны Хайлаар хотын чиглэлд нисж 14:20 цагт газардана. Хайлаар хотод ирж зочид буудалдаа байрлаад оройн хоолоо зооглоод чөлөөтэй амарна. Хоол: өглөө,  орой

12  дахь өдөр: Хайлаар –УБ 6 сарын 15

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд 13:00 цагт буудлын өрөөг хүлээлгэн өгнө. Өдрийн хоолны дараа нисэх буудалдаа ирж бүртгэлээ хийлгэн 18:40 цагийн MR852  нислэгээр Улаанбаатар хотын чиглэлд ниснэ. 21:20 цагт Чингис хаан олон улсын онгоцны буудалд бууж ӨМӨЗО-ын Хайлаар, Манжуур хот болон Тайвань улсаар хийсэн бидний аялал өндөрлөнө. Хоол: өглөө, өдөр

Аяллын үнэнд багтсан: 2’390’000 төгрөг

- Зочид буудал Манжуур хотод 4* Тайпэй хотод 5* /1 өрөөнд 2 хүн байрлана /

- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

  - Хөтөлбөр заасан хоол, унаа, хөтөч,  

    даатгал 

  Визийн хураамж

Аяллын үнэнд багтаагүй зүйл:

-          Жуулчинд хэрэглэгдэх хувийн эд зүйлс

-          Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал