Багц аялал

Хайлаар Харбин

Үнэ: 990,000₮

Улаанбаатар- Хайлаар- Харбин

1 дэх өдөр: УБ -Хайлаар   

УБ хотын Чингис хаан нисэх онгоцны буудлаас 15:10 цагийн MR8851 нислэгээр нисэн Хайлаар хотод 17:30 цагт бууна. Хөтөч угтан авч оройн хоолны дараа буудалдаа бүртгэл хийлгэн амарна. Харбин хот руу 21:05 цагийн К7092 галт тэргээр цааш аялна.  Хоол: орой

2 дахь өдөр: Харбин 

Өглөө 06:31 цагт Харбин хотод хүрэлцэн ирнэ. Галт тэрэгний буудлаас тосон авч зочид буудалд бүртгэл хийлгээд өглөөний цай уугаад 300кв м талбай бүхий Посейдоны хаант улс усан сангаар зочилно. Тус усан парк Грек хэв маягийн гэр бүлийн хэрэгцээнд зориулагдсан хөдөлгөөнт тоглоомуудтай. Лусын дагинын арал, Адал явдлын арал, Медузагийн агуй, Посейдоны сүм, Атлантида зэрэг өөр өөрийн онцлог өвөрмөц төрх бүхий арлуудаар зочлох болно. Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.

Хоол: өглөө,  орой

3 дахь өдөр: Харбин 5 сарын 23

07:00-09:00 Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Энэ өдөр хүссэнээрээ шоппинг хийх боломжтой. Шиньхуа их дэлгүүр....

Хоол:өглөө

4 дэх өдөр: Харбин-Хайлаар 

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Харбин хоттой танилцах аялал. Нарны арал, Сунгари гол дээрх гүүр, Гэгээн Софийн сүм, өдрийн хоолны дараа Хайлаар хот руу К7057 галт тэргээр буцна. Хоол: өглөө, өдөр

5 дахь өдөр: Хайлаар-Улаанбаатар 

05:40 цагт галт тэрэгнээс буун Хайлаар хотод хүрэлцэн ирнэ. Өглөөний цай уугаад чөлөөтэй амарна. Буудлын өрөөг хүлээлгэн өгөөд Хайлаар хотын дэлгүүр худалдааны төвөөр орно. 15:30 цагт цуглан нисэх буудал руу буцна. 18:20 цагийн MR8852 нислэгээр нисэн 20:50 д бууснаар манай аялал өндөрлөнө.  Хоол: өглөө, өдөр, орой

Аяллын үнэнд багтсан: 990’000 төгрөг

- Зочид буудал Хайлаар  хотод 1шөнө Харбин хотод 2шөнө /1 өрөөнд 2 хүн байрлана /

- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

  - Хөтөлбөр заасан хоол, унаа, хөтөч,  даатгал 

Аяллын үнэнд багтаагүй зүйл:

-          Жуулчинд хэрэглэгдэх хувийн эд зүйлс

-          Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр