Багц аялал

Бэйдайхө аялал

Үнэ: 1,300,000₮



Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 88050850 утсаар лавлана уу.

Манжуур -Бэйдайхө аялал /8 өдөр 7 шөнө/ 

1 Өдөр: УБ- Манжуур 


Улаанбаатар Чингис хаан нисэх онгоцны  буудалд 12:00 д цуглараад 16:10-д БНХАУ-н Манжуур хотруу ниснэ. 2 цаг дараа Манжуурын нисэх онгоцны буудалд  буухад хөтөч тосон авч зочид буудалд бүртгэл хийлгэн амарна.         
Хоол: Оройн хоол

2 Өдөр Манжуур-Бэйдайхө


Өглөөний цайны дараа чөлөөтэй, 12 цагт буудлын өрөөг хүлээлгэн өгөөд цааш галт тэрэгний буудлаас Хятад улсын дээд зэрэглэлийн аялал жуулчлалын бүсүүдийн нэгт тооцогдох Бэйдайхө далайн эрэг рүү хурдан галт тэргээр замдаа гарна. Ойролцоогоор 25 цаг явж хүрнэ. Замын хүнсээ өөрсдөө бэлдэнэ. Хоол: Өглөө

3 Өдөр: Бэйдайхө

Өдөр 15 цагт Бэйдайхө галт тэрэгний буудалд бууна.  Зочид буудалд бүртгэл хийлгэн амарна. 
Хоол: Өглөө

4 -5 Өдөр Бэйдайхө


Өглөөний цайны дараа бүтэн өдөр та хүссэнээрээ чөлөөтэй, далайн эрэг дээр амарна.  Чөлөөт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Үүнд:  Бэйдайхө далай дээр 1 цаг усан онгоцны аялал хийх. Нандайхө Олон Улсын зугаа цэнгэлийн төв усан паркт очиж тоглох,  Хүүхдийн тоглоомын төв. Далайн аквариум, Ургамалын цэцэрлэгт хүрээлэн гэх мэт төрөл бүрийн хөтөлбөрт хамрагдаж хүссэнээрээ тоглох боломжтой. Оройн хоолны дараа буудалдаа амарна.  
Хоол: Өглөө, өдөр, орой 

6 Өдөр Бэйдайхө -Манжуур

Өглөөний цайны дараа  чөлөөтэй, 12 цагт буудлын өрөөг хүлээлгэн өгөөд хурдан галт тэргээр Манжуур хот руу буцна. Замын хүнсээ өөрсдөө бэлдэнэ.         

Хоол: Өглөөний цай

7 Өдөр Манжуур

Орой 20 цагт Манжуурт ирнэ. Зочид буудалд бүртгэл хийлгэн амарна.

8 Өдөр Манжуур –Улаанбаатар

Өглөөний цайны  чөлөөтэй Манжуур хотын зах дэлгүүрээр худалдаа хийх боломжтой. 12 цагт буудлын өрөөг хүлээлгэн өгөөд  Улаанбаатарын зүг ниснэ.  Нислэг 2 цаг гаран үргэлжилж Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсанаар манай  аялал өндөрлөнө.  Хоол: өглөө 

Аяллын үнэ:
- Том хүн – 1,300 000 төгрөг
- Хүүхэд (4-11 нас) – 1,100 000 төгрөг  /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд багтсан зүйлс:

-УБ-Манжуур-УБ  нислэгийн тийз 
- Хурдан галт тэрэгний тийз
- 3 одтой зочид буудлын 2 ортой энгийн өрөө
- Хөтөлбөрт заасан хоол унаа
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
- Монгол хэлтэй хөтөч тайлбарлагч

Жич:
- Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
- 10 хүртлэх хүнтэй групп аяллын үнэ ба аялагчдын тоо өөрчлөгдвөл үнэд мөн өөрчлөлт орно.
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

;