Багц аялал

Вьетнам аялал /Ханой /

Үнэ: 2,550,000₮



Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 88050850 утсаар лавлана уу.
 

ХАНОЙ, ХАЛОНГ ЭРГИЙН АЯЛАЛ / 4 шөнө 5 өдөр/

4 сарын 24 - 28 


Эхний өдөр: Улаанбаатар – Ханой хот

Улаанбаатар хотоос өглөө  09:00 цагийн шууд нислэгээр нисэж Вьетнам улсын нийслэл Ханой хотын Noi Bai ОУ-н нисэх онгоцны буудалд 13:00 цагт буун хөтөч, зохион байгуулагчтай уулзана. Өдрийн хоолны дараа

  • Ханой хотын аялал Хо Ши Мин музей
  • 1049 онд Лянхуа цэцгийн усан сангийн голд 1,25м диаметртэй чулуун багана дээр барьсан Чуа Мот Кот буддын сүм
  • 1070 оны үед баригдсан Вьетнамын  эртний угсаатан, ноёд эрдэмтэн суралцдаг байсан Эзэн хаан академи буюу анхны их сургууль байрлаж байсан Номын сүм
  • Сэлэмт нууранд орших Яст мэлхийн суврага

үзээд оройн хоолны дараа зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна. 

Хоол:  Өдөр, Орой

Хоёр дахь өдөр: Ханой хот – Халонг булан
Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгөөд

  • Ханойгоос зүүн хойно 170 км зайд орших аялал жуулчлалын онцгой бүс Халонг хот руу автобусаар явж Хонг Гай боомтод хүрнэ.
  • Хонг Гай боомтоос хөлөг онгоцонд сууж дэлхийн ЮНЕСКО-н өв болох байгалийн гайхалтай бүтээл Халонг булангаар аялана. Халонг гэдэг нь “Луу далайд буусан газар” гэсэн утгатай.
  • Усан онгоцон дээр далайн хоол зооглоно. 

Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна. 
Хоол: Өглөө, усан онгоцонд, орой

Гурав дахь өдөр: Халонг булан – Ханой хот

Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгөөд

Ханой хотод ирж оройн хоолондоо ороод зочид буудалдаа тухлан амарна.

Хоол: Өглөө, Орой



Дөрөв дэх өдөр: Ханой хот

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Энэ өдөр унаа хөтөчөөр үйлчлэхгүй.  Та бүтэн өдөр өөрийн хүссэнээр шоппинг хийгээрэй.

Орой зочид буудалдаа цуглаж Вьетнам үндэсний буффет ресторанд гала оройн хоол зооглоно. 

Хоол: Өглөө, Орой  

Тав дахь өдөр: Ханой хот - Улаанбаатар

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд хотын захад байх

  • Торгоны тосгон руу (Van Phuc Silk Village) аялна.
  • Өдрийн хоол Вьетнам үндэсний зоог барина.

Дараа нь Ханой хотын Noi Bai ОУ-н нисэх онгоцны буудал руу хөдөлнө. 17:00 цагийн нислэгээр нисэж Улаанбаатар хотын Чингис хаан ОУ-н нисэх онгоцны буудалд 22:55 д бууснаар манай аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө, Өдөр, Орой онгоцонд


Үнэнд багтсан: 2’550’000 төгрөг /том хүн/ 
                          
- ОУ-н нислэгийн тийз 
- Зочид буудлын 2 ортой, энгийн өрөө
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
- Хоол, унаа, хөтөч
- Аяллын виз
- Аяллын иж бүрэн даатгал

Үнэнд багтаагүй:
- Жуулчинд хэрэглэгдэх хувийн эд зүйлс
- Чөлөөт өдрүүдэд хоол, унаа
- Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтөчийн зардал

Жич:
- Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
- 10 хүртлэх хүнтэй групп аяллын үнэ ба аялагчдын тоо өөрчлөгдвөл үнэд мөн өөрчлөлт орно.
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

 

 

;