Мэндчилгээ

Мэндчилгээ

 



Байгууллагын маань нийт хөрөнгийн 90 хувь нь орой болгон хаалгаар гарч явдаг, тэднийг сэтгэл хангалуун хаалгаа татан орж ирүүлэх нь миний ажил”.

        Ж.Батхишиг
 
Аэр Маркет компанийн Хүний нөөцийн Менежер

         

Аэр Маркет компанийг сонгон манай хуудсаар зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Бид нэгэн зорилго дор нэгдэн, хамтын итгэл сэтгэл, хүсэл тэмүүллээр аяллын төрөл бүрийн үйлчилгээг мэргэжлийн өндөр төвшинд үзүүлдэг жишиг байгууллага болохоор зорин ажиллаж байна.

Манай чадварлаг болоод нөхөрсөг хамт олны нэгэн хэсэг болсноор Та өөрийнхөө ур чадварыг нээн илрүүлж, хөгжүүлж, өөрийн амжилт бүтээлийг үнэн шударгаар үнэлүүлж, сэтгэл хангалуун ажиллах боломж Таныг хүлээж байна.

Тус хуудсанд зарлагдсан ажлуудад анкетаа илгээн, ярилцлага болон сонгон шалгаруулалтад тэнцсэнээр манай хамт олны нэг болох болно.

Амжилт хүсье!