Багц аялал

Вьетнам, НаЧянг Аялал

Үнэ: 4,690,000₮

 
Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 99083650, 99104650 утсаар лавлана уу.


Вьетнам На Чянг (Nha Trang) Аялал

6 Шөнө 7 Өдөр

Өдөр 1: Улаанбаатар-На Чянг

Улаанбаатар хотоос 10:00 цагт MG207 Изнесийн онгоцоор  Вьетнам улсын Нячанг хот руу ниснэ. Нячанг ОУ-н нисэх онгоцны буудал Cam Ranh International Airport дээр орон нутгийн цагаар 14:50-д бууна. Хилээр нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагч угтан авч аяллын автобусандаа суугаад зочид буудалдаа очно. Өдрийн хоолоо зооглосны  дараа далайн эргийн 5 одтой буудалдаа амарна. Starcity hotel

Хоол: Өдөр Онгоцонд, Орой

Байрлах зочид буудал: Starcity Hotel 5 stars http://starcitynhatrang.com/


Өдөр 2: 

Vinpearl Land Amusement Park

Өглөөний цайны дараа Phu Quy аялал жуулчлалын хөлөг онгоцны зогсоол руу очиж Vinpearl арал руу усан завиар очно. Энэ нь Вьетнамын хамгийн том парк бөгөөд 4 том хэсэгт хуваагддаг.

  • Гадна тоглоом: дүүжин, кабель машин, далайн дээрэмчин хөлөг, хөгжилтэй хот, амьтад, циркийн амьтад, гулсуур
  • Дотор тоглоом: 50 гаруй тоглоомтой,4D кино, машины уралдаан, үлгэрийн цэцэрлэг, хүүхдийн диваажин, тоглоомон супермаркет
  • Vinpearl Land аквариум нь 3400 м2 талбайтай, 300 гаруй нэр төрлийн ховор, сонирхолтой гоёмсог загасуудтай бяцхан далай юм.
  • Сонирхолтой тоглоом бүхий усан парк: адал явдалт тоглоомын талбай, хүүхдийн тоглоомын талбай, давалгаатай усан сан, залхуу гол, гэр бүлийн адал явдалт бүс
  • Арал дээрх ресторанд өдрийн хоолоо зооглоно.

Орой арлаас усан онгоцоор буцаж замдаа оройн хоолоо зооглоод буудалдаа ирж амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой


Өдөр 3:

На Чянг хотын аялал

Өглөө 08:30 минутанд Хон Чон хошууг үзсэнээр бидний аялал эхэлнэ. Хон Чон нь домогт гардаг аварга гарны мөртэй том хад ба Хон Во нь хүүхдээ тэвэрч буй эмэгтэй шиг өөр хад юм. Бие бие дээрээ давхарлагдсан янз бүрийн хэлбэр дүрстэй үзэсгэлэнтэй асар том чулуунууд байдаг.

9:30  Нэгэн цагт Вьетнамын төв тал газрыг захирч байсан Чам хүмүүс 8-аас 11-р зууны үед барьсан По Нагар Чам сүмийн цогцолбор руу зочилно. По Нагар Чамын цамхагууд нь 1000 д жилийн турш оршин тогтнож байгаа дөрвөлжин улаан тоосгон бүтэцтэй, нарийссан дээвэр бүхий цамхагууд байдаг.

10:30  Эртний Ромын үеийн ордон, шилтгээнүүдийн нэгэн Франц хэв маягтай саарал өнгөтэй өвөрмөц Готикийн архитектуртай НаТранг чулуун сүмд зочилно.

11:10 1886 онд баригдсан Нячанг хотын хамгийн том сүм болох Long Son Pagoda-д очино. Long Son нь Трай Тхуй толгод дээр орших өвөрмөц хөшөө бөгөөд гол танхимд 1.6 метр өндөр 700кг жинтэй Хүрэл Будда хөшөө байдаг. Нирвана Буддагийн хөшөө нь 17 метр урттай мөн 31 метр өндөртэй ариун сүмд сууж буй хөшөө юм.

12 цагт өдрийн хоолонд орно.

13:30 Өмнөд Хятадад далайн 4000 гаруй зүйлийн 20,000 гаруй сорьц хадгалдаг зүүн өмнөд Азид далайн судалгаа хийдэг хамгийн том агуулах байрладаг Нячангийн далай судлалын хүрээлэнд зочилно. Жуулчид аквариумд өсгөсөн олон төрлийн далайн амьтдыг үзэх боломжтой. Тухайлбал акул, арслан загас, далайн хав, далайн яст мэлхий, чөтгөрийн загас, шүрэн ба далайн анемон.

14:30 Эзэн хаан Бао Дай, хатан Нам Фуон нар амарч, үдэшлэг хийж, загасчилж, далай хардаг байсан Францын эртний уран барилгатай Nha Trang Bao Dai Villa-д зочилно. Энд аялагчид хойд зүгийн Нячанг хотыг бүхэлд нь эсвэл зүүн зүгт орших өргөн уудам тайван далайг харах боломжтой.

15:20 Сэтгэл хөдөлгөм урлагийн галлерей болон эртний өнгө төрхийг хадгалсан өвөрмөц архитектуртай XQ түүхийн тосгонд зочилно. Жуулчид өвөрмөц хатгамалан уран зургуудыг үзэж, ур чадвартай гар урчууд торгон дээр хэрхэн хатгамал хийж байгааг ажиглан уламжлалт хатгамалын соёлоос суралцаж болно.

16:10 Tram Huong цамхагт (Agarwood Tower) зочилно. Энэ нь Нячанг хотын билэг тэмдэг бөгөөд цамхаг нь далайн давалгаа, далбаа, цэцгийн дэлбээ зэрэг тод уран баримлын дүрс бүхий 3 давхар барилгаас бүрдэнэ.

17:00 Нячанг хотын NhaTrang Center дэлгүүр хэсэх чөлөөт цаг.  Нутгийн иргэдийн соёл, өдөр тутмын амьдралыг харуулсан бэлэг дурсгалын зүйл, гар урлалын бүтээгдэхүүн худалдаж авах боломжтой.

18.00 Оройн хоол зооглосны дараа буудалдаа очин амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

 


Өдөр 4: 

ЧӨЛӨӨТ өдөр

Өглөөний хоолоо зочид буудалдаа зооглоно. Та өөрийн дураар далайн эрэг болон зочид буудлын усан санд өнжиж, шоппинг хийх, зэргээр цагийг зугаатай өнгөрөөх боломжтой. / Энэ өдөр унаа, хөтөч, өдөр оройн хоол үйлчлэхгүй/

Хоол: Өглөө


Өдөр 5

Ян булангийн хүрхрээ, Хочо халуун рашаан, матар хооллох үзүүлбэр

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад Ян Бэй хүрхрээ рүү аяллын унаандаа суугаад хөдлөнө. Тэндээ очоод цахилгаан машинаар үзэсгэлэнт Ян Бэй жуулчны цэцэрлэгт хүрээлэнгээс аяллаа эхэлнэ. Ян Бэй хүрхрээний доор усанд сэлж дараа нь Хочо бүлээн рашаан усанд тухлаарай.

 “Ян Бэй чулуугаар хөгжимдөх уянгын хөгжим" (Раглай-н тусгай хөгжмийн хэрэгсэл) тоглолтыг таалан соёрхоорой. Дараа нь хүүхдийн паркруу зочилж мөн шоппинг хийнэ.

Ян Бэй-н хоолны газар өдрийн хоолоо зооглоно.

Өдөр: Үргэлжлүүлэн гахайн уралдаанд бооцоо тавиж, Вьетнам ардын тоглоом "Тахианы тулалдаан", Зэрлэг баавгай, тэмээн хяруул, туулай, тогос зэргийг үзнэ. Мөн матрын фермд очиж сонирхоно.

Дараа нь Ян Бэй ширэнгэн ойд байдаг “Ойн бурхан" хэмээх Moc Than эртний модонд зочилно. Энэ нь гэр бүлийн гурван гишүүн мэт гурван мод байдаг. Энэ модонд тэнгэр, нуур, гал, аянга, ялалт, уул, ус, газар гэх мэтээр ойлгогддог 8 том хөл байдаг.

16:00 Нячангруу буцна. Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

 


Өдөр 6: 

ЧӨЛӨӨТ өдөр

Өглөөний хоолоо зочид буудалдаа зооглоно. Та өөрийн дураар далайн эрэг болон зочид буудлын усан санд өнжиж, шоппинг хийх, зэргээр цагийг зугаатай өнгөрөөх боломжтой. / Энэ өдөр унаа, хөтөч, өдөр оройн хоол үйлчлэхгүй/

Хоол: Өглөө

Өдөр 7: Нячанг –Улаанбаатар 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад өдөр 12 цагт буудлын өрөөг хүлээлгэн өгөөд өдрийн хоол иднэ. Дараа нь нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Нячанг хотоос 16:00 цагт MG208  шууд нислэгээр буцан Улаанбаатар хотын Чингис хаан ОУ-ын нисэх буудалд 22:50-д бууснаар манай аялал өндөрлөнө. 

Хоол: Өглөө, Өдөр Онгоцонд

 


Аяллын үнэ:

4’690’000 төгрөг /том хүн/

4’290’000 төгрөг /2-11 насны хүүхэд/

500’000 төгрөг /0-2 насны хүүхэд/

Аяллын үнэд багтсан:

УБ-На Чянг 2 талын нислэг 
Буудалд 1өрөөнд 2 хүн байрлах 
Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ 
Хөтөлбөрт заасан хоол, уух зүйлс 
Орон нутгийн хөтөч 
Монгол хэлтэй орчуулагч 
Автобусны үйлчилгээ
Вьетнам улсын виз
Аяллын иж бүрэн даатгал

 


Үнэд багтаагүй:

Хувийн хэрэглээний зардлууд

  • Нэмэлт хөтөлбөрүүдийн төлбөр
  • Нутгийн хөтөч, жолоочид гар цайлгах мөнгө

Жич:    

  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт 300$ төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
  • Пасспортны хүчинтэй хугацаа аялал эхэлснээс хойш 6-н сараас дээш байна