Багц аялал

Пукет аялал

Үнэ: 5,490,000₮

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650,99085050,99104650 утсаар лавлана уу.

УБ - Пукет аялал /7 шөнө 8 өдөр/

1 Өдөр: УБ- Пукет

УБ хотын Чингис хаан ОУ-н нисэх буудлаас өглөө 10:40 цагт МИАТ -ын ОМ 705 нислэгээр Тайланд улсыг зорин нисч орон нутгийн цагаар 16:45-д Тайландын далайн эргийн хот Пукет арлын ОУ-н нисэх буудалд бууна. Хилээр нэвтэрсэний дараа хөтөч, зохион байгуулагч угтаж авч автобусандаа суугаад Пукетийн хамгийн алдартай далайн эргийн амралтын бүс болох Патонг эрэг рүү 1 цаг орчим яваад  далайн эрэгт байрлах 5 одтой зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Буудал: Duangjitt Resort & Spa 5*****    

Хоол: онгоцонд

2 Өдөр: Пукет 

Өглөөний цайны дараа Пукет хотын аяллаа эхэлнэ.

Өглөө хөтөчийн хэлсэн цагт зочид буудлын үүдэнд уулзаад аялалдаа гарна. Эхлээд авъяаслаг, ухаантай Дельфины шоуг үзэж сонирхоно. Дараа нь Пукетийн өндөрлөг цэг болох 45 м өндөр Биг Будда хөшөөнд очиж Пукет хотыг дээрээс нь тольдон харна. Өдрийн хоол зооглоод төрөл бүрийн эрдэнийн чулуу, шүр сувдан эдлэл бүхий үнэт эдлэлийн төв Жем галерейд зочилно. Дараа нь чамин ганган хийцтэй Чалонг сүмд зочилно. Дараа нь заан унаж үзээд зочид буудалдаа очиж амарна.

Хоол: Өглөө, Өдөр

3 Өдөр: Пукет Чөлөөт өдөр

Өглөөний цайны дараа чөлөөтэй. Өөрийн хүссэнээр далайн эрэгт амрах, дэлгүүр худалдааны төвөөр шоппинг хийх зэргээр өнгөрүүлэх боломжтой. 

Хоол: Өглөө

4 Өдөр:  ПиПи арлын хурдны усан онгоцтой аялал

ПиПи Лей, ПиПи Донг хэмээх 2 тусдаа арлын орчимд бидний энэ өдрийн аялал үргэлжилнэ. ПиПи арал нь маш тунгалаг устай гэдгээрээ дэлхийд алдартай бөгөөд энд аялагчид байгалийн сайхныг биширч, далайн хөвөөгөөр загас харж снорклинг хийх гэж ирдэг. Аялал бүтэн өдөр үргэлжлэх бөгөөд өдөр нь ПиПи арал дээр буфет өдрийн хоол зооглоно. Мөн Маяа бэй, сармагчны арал зэргээр дайрч ПиПи арлуудын хамгийн үзэсгэлэнт хэсгээр аяллаа үргэлжлүүлнэ.

Зочид буудалдаа ирж бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Өглөө, Өдөр

5 Өдөр: Пукет Чөлөөт өдөр

Өглөөний цайны дараа чөлөөтэй. Өөрийн хүссэнээр далайн эрэгт амрах, дэлгүүр худалдааны төвөөр шоппинг хийх зэргээр өнгөрүүлэх боломжтой. 

Хоол: Өглөө

6 Өдөр: Пукет - УСАН ПАРК

Өглөөний цайны дараа Пукетийн шинэхэн нээгдсэн хамгийн том Усан Парк Андаманда дээр бүтэн өдрийг зугаацан өнгөрүүлнэ. Хүүхэд болон насанд хүрэгчдийн нялх хүүхдийн гэсэн олон янзын гулсуур бүхий талбайтай. Энэхүү асар том парк нь 100,000м2 талбайг хамран 10,000мкв талбай хиймэл усан сав, Зүүн өмнөд Азийн хамгийн урт 550м урсах хиймэл гол, 300м үргэлжлэх наран шарлагын талбай зэрэг сонирхолтой зүйлс олонтой.

Хоол: Өглөө

7 Өдөр: Пукет -УЛААНБААТАР

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд чөлөөтэй. 14 цагт цуглаж нисэх буудал явна. 18 цагийн ОМ706 нислэгээр нисч УБ хотын Чингис Хаан ОУ-н нисэх онгоцны буудалд  01:50 д буусанаар манай аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө


Аяллын үнэ: 5’490’000 төгрөг /12 -с дээш нас том хүн/    12 сарын 31- 1 сарын 7 ны аялал 5,990,000 төгрөг 

0-2 нас          650,000 төг

2-3,99 нас     4,890,000 төгрөг /оргүй

4-11,99 нас   5,190,000 төгрөг /оргүй

 

Үнэнд багтсан:

  • УБ-Пукет –УБ нислэгийн тийз
  • 5 одтой зочид буудлын энгийн өрөө     
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хоол, унаа, хөтөч
  • Аяллын иж бүрэн даатгал

Үнэнд ороогүй зүйлс:

  • Жуулчинд хэрэглэгдэх хувийн эд зүйлс
  • ПиПи арал дээр снорклинг хийх
  • Хөнгөн завиар сэлүүрдэх
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, чөлөөт өдрийн хоол, унаа, хөтөч
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
  • Жич:   

  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
  • Пасспортны хүчинтэй хугацаа аялал эхлэснээс хойш 6-н сараас дээш байна