Багц аялал

Байгаль нуур

Үнэ: 480,000₮

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650 утсаар лавлана уу.

БАЙГАЛЬ НУУР, ИТГЭЛТ ХАМБА, УЛААН - ҮДЭ ХОТЫН  АЯЛАЛ

5 өдөр 4 шөнө

1 дэх өдөр: УБ- Улаан- Үдэ   

18:00 цагт тогтсон газраас автобусаар хөдлөнө. Эртлэн гарч Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөл орох боломжтой. Шөнөдөө хил гарч өглөө Итгэлт хамбын хийдэд ирнэ. Замын хүнсээ өөрсдөө бэлдэнэ.

2 дахь өдөр: Улаан –Үдэ –Байгаль нуур

Хил гаалиар нэвтэрсний дараа өглөө нүдний рашаан хүртэж, Оросын ард түмний бурхан шашны төв Иволгийн дацанд очиж Итгэлт хамбын ариун лагшинд мөргөөд дараа нь Байгаль нуур явна. Дэлхийд цэвэр усны нөөцийн 19% ийг хадгалдаг Байгаль нуурын эргээр чөлөөтэй аялана. Оройн хоолны дараа дисконд ороод амарна.

Хоол: өдөр, орой 

3 дахь өдөр: Байгаль нуур

Өглөөний цайны дараа бүтэн өдрийн чөлөөтэй хөтөлбөртэй. Байгаль нуурын үзэсгэлэнт газруудаар зургаа татуулан, нуурын эргээр чөлөөтэй зугаалж хүсвэл загас барин завиар зугаалах ч боломжтой.  

Хоол: өглөө, өдөр, орой 

4 дэх өдөр: Байгаль нуур –Улаан Үдэ

Өглөө эрт босч Байгаль нуурын эргээр зугаална.  Өглөөний цайгаа уугаад  Улаан Үдэ хотруу буцна. Модерн Номадсд өдрийн хоол идээд, Улаан Үдэ хотын худалдааны төвүүд болон хүнсний захаар зочилно. Төв төлбайд зурагаа авахуулна. 20 цагт цуглан  Улаанбаатар хотруу буцна. Оройн хоолоо замын Буриад буузны газар иднэ. /150-250 рубль болно. Шөнө хил гарна.

Хоол: өглөө 

5 дахь өдөр: Улаанбаатар

Өглөө эрт Улаанбаатар хотод буцаж ирснээр манай аялал өндөрлөнө.

Аяллын үнэ:

480,000 төгрөг

Аяллын үнэнд багтсан:    

- 45 хүний багтаамжтай тохилог автобус

- Хөтөлбөрт заагдсан үзвэр, хоол

- Байгаль нуур дээр 2 шөнө хонох баазын үнэ

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

Хөтөлбөрт багтаагүй зүйл / хоол /

Хувийн хэрэглээний зардал / ус, ундаа гм/

Замын хүнс

Жич:
- Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
- 10 хүртлэх хүнтэй групп аяллын үнэ ба аялагчдын тоо өөрчлөгдвөл үнэд мөн өөрчлөлт орно.
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.