Багц аялал

Ханой, Халонг бэй аялал

Үнэ: 3,190,000₮
Огноо: 2024-06-05 - 2024-06-10

  
Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 99083650, 99104650 утсаар лавлана уу.


 

ХАНОЙ, ХАЛОНГ БЭЙ АЯЛАЛ

5 Шөнө 5 Өдөр

(06/05) - ӨДӨР-1: УБ-Ханой

AERO MONGOLIA авиа компанийн М05351 нислэгээр УБ хотоос 14:45 цагт нисч Вьетнамын, Ханой хотод 18:15 цагт бууна. ОУ-н нисэх онгоцны буудалд буухад хөтөч угтан авна. Цааш автобусандаа сууж зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.  
 
Хоол: Онгоцонд

(06/06) - ӨДӨР-2: Ханой-Халонг Бэй

Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгч Ханой болон Хайпонг хотыг хооронд нь холбосон хурдны замаар Халонг Бэй-г зорино. Халонг Бэй дахь SUNWORLD нь дотроо экстрем парк, усан парктай билээ. Өглөөний 10:00 цагийн үед бид паркын үүдэнд ирсэн байх бөгөөд эхлээд экстрем паркын хэсэг болох Dragon park-р орно. Өдрийн хоолоо Dragon park-д идсэний дараа усан паркийн хэсэг рүү явж үргүлжлүүлэн хөгжилдөнө. Усан парк-д тоглож дууссаны дараа оройн хоолондоо нутгийн ресторанд орно, дараа нь Халонг Бэй дахь зочид буудалдаа очин бүртгэл хийлгэж амарна.


Хоол: Өглөө, Өдөр, Орой

(06/07) - ӨДӨР-3: Халонг Бэй-Круз-Ханой

Өглөөний цайны дараа  хөтөч зочид буудлаас аван дэлхийн долоон гайхамшигийн нэг болсон үзэсгэлэнт Ха Лонг Буланд хүргэж өгнө. 12:00 с усан онгоцонд суун Халонг булангийн үзэсгэлэнт шүрэн арлын дундуур аялангаа шинэхэн далайн хоол зооглоно / аялал 4н цаг үргэлжилнэ/. Дараа нь Sunworld-ийн Queen Cable Car цогцолбор хэсэг рүү cable car-т сууж очно. Буцахдаа мөн адил cable car-даа сууж ирээд оройн хоолондоо орцгооно. Дараа нь Ханой хотын зочид буудалдаа ирж бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

(06/08) - ӨДӨР-4: Ханой-Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тусалж зөвөлгөө өгнө. /Энэ өдөр аяллын хөтөч, болон автобус үйлчилэхгүй нэмэлтээр үзвэр үйлчилгээнд хамрагдах бол нэмэлт төлбөртэй/

Хоол: Өглөө

(06/09-10) - ӨДӨР-5: Ханой хотын аялал - Ханой-УБ

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад, өрөөгөө хүлээлгэн өгнө. Хөтөч, зохион байгуулагч таныг 14:00 цагт зочид буудлаас ирж авснаар Ханой хотын аялалдаа гарна. Үүнд: Хо Ши Мин бунхан (Ho Chi Minh Mausoleum), Ба Диний талбай, One pillar Pagoda, Утга зохиолын сүм, Хоа Ло музей, Готик сэргэлтийн сүм болох Гэгээн Иосефын сүм, Ханой-ын Опера хаус. 

Орой нь шоппинг хийх бөгөөд шоппинг хийж дуусаад 23:00 цагийн үед Ханой нисэх онгоцны буудал руу явна. Бидний нислэг 06/10-ны өдрийн 04:40 цагаас нисэх ба Улаанбаатар хотод 09:10 минутад газардана.


Хоол: Өглөө, Орой

 

Аяллын үнэ: 3’190’000 төгрөг

Аяллын үнэд багтсан:

  • Олон улсын нислэгийн онгоцны тийз УБ-Ханой-УБ
  • Зочид буудлын 2 ортой, энгийн өрөө
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан хоол, унаа, хөтөч
  • Аяллын иж бүрэн даатгал

Үнэд багтаагүй:

  • Хувийн хэрэглээний зардлууд

•      Нэмэлт хөтөлбөрүүдийн төлбөр

•      Нутгийн хөтөч, жолоочид гар цайлгах мөнгө

Жич:    

• Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт 200$ төлбөр төлнө.

• Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

• Пасспортны хүчинтэй хугацаа аялал эхэлснээс хойш 6-н сараас дээш байна