Багц аялал

Жэжү арлын аялал

Үнэ: 4,190,000₮
Огноо: 2024-05-15 - 2024-05-19

Доорх мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 99083650, 99104650 утсаар лавлана уу.

ШУУД НИСЛЭГТЭЙ ЖЭЖҮ АЯЛАЛ /4 Шөнө 5 Өдөр/

Өдөр 1:  Улаанбаатар – Жэжү арал

Улаанбаатар хотоос ХҮННҮ ЭЙР нислэгээр өглөө 11:30 цагт хөдөлж Өмнөд Солонгосын үзэсгэлэнт Жэжү арлыг зорино. Жэжү ОУ-н нисэх онгоцны буудалд 15:20-д буугаад буугаад хил, гаалиар нэвтрэн хөтөч, зохион байгуулагчтай уулзана. Дараа нь “ARBORETUM THEME PARK ICE MUSEUM” мөсөн музейд сэрүү татуулан зочилж, 3D зургийн хүрээлэнд зургаа татуулж аялалдаа дурсамж нэмнэ. Зураг бүрийн хажууд хэрхэн зургаа татуулах тайлбартай тул бодит мэт зургаа авахуулаарай. Дараа нь оройн хоол зооглоод зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Өдөр хоол онгоцонд, Орой

 
Өдөр 2:  Жэжү арал
 

Өглөөний цайны дараа Жэжү арлын уугуул оршин суугчдын амьдрал аж ахуй, зан заншлыг харуулсан “Сонг-Эб эртний тосгон”-той үзэж танилцана. Хөлийн алжаал тайлах кафегаар зочилно. Өдрийн хоолны дараа AQUA PLANET JEJU усан доорхи сонирхолтой ертөнцтэй танилцана. Оройн хоолны дараа буудалдаа амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой 

  Өдөр 3: Жэжү арал

Өглөөний хоолны дараа Монгол морин циркийн тоглолт үзэж сонирхоно. Энэ циркт Монгол авьяаслаг хүүхдүүд тоглодог тул бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Өдрийн хоол зооглосны дараа SHINHWA усан паркт хөгжилдөн тоглоод Солонгос үндэсний хувцас ханбуг өмсөн өөрийн гараар Кимчи хийж суралцана. 

Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

 
Өдөр  4 : Жэжү арал

Энэ өдөр бол чөлөөт өдөр. Таны байрлах зочид буудал нь  Жэжү хотын төвд тул  шоппинг хийх,  казино тоглох, далайн наран шарлагын газар очих зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй.

/Энэ өдрүүдэд хөтөч, унаа үйлчлэхгүй/

Хоол: Өглөө

Өдөр 5: Жэжү арал– Улаанбаатар

Өглөөний хоолны дараа зочид буудлаа хүлээлгэн өгөөд далайн эргээр зугаалж YONGDUAM хадан цохио үзэж солонгон замаар далайн эргээр зугаална.  Өдрийн хоолны дараа Солонгосын алдарт гоо сайхны болон бэлэг дурсгалын дэлгүүр, татваргүй барааны дэлгүүрээр тус тус орж худалдан авалт хийж 16:20 цагийн шууд нислэгээр нисэн Улаанбаатарт 20:20 цагт бууснаар бидний аялал өндөрлөнө.  

Хоол: Өглөө, Өдөр, Оройн хоол онгоцонд

Зочид буудал: JEJU ORIENTAL HOTEL *****

Аяллын хугацаа: 2024/05/15-19, 06/05-09, 06/12-16, 07/05-09, 07/10-14, 07/15-19, 08/07-11, 08/14-18, 09/14-18
Аяллын үнэ:

Том хүн: 4,190,000төг

Хүүхэд (5-11 нас | оргүй): 3,990,000төг

Хүүхэд (2-4 нас | оргүй): 3,690,000төг

Хүүхэд (0-2 | нярай): 350,000төг

Багц аяллын үнэд багтсан:

- Жэжү -д 5 одтой зочид буудал (2 хүн нэг өрөөнд)

- Хөтөлбөрт заагдсан бүх үзвэр, үйлчилгээний тасалбар

- Хөтөлбөрт заагдсан хоол

- Аяллын турш үйлчлэх агааржуулагчтай тохилог автобус

- Нутгийн хөтөч, Монгол хэлтэй орчуулагч

- Аяллын иж бүрэн даатгал

Багц аяллын үнэд багтаагүй:

-Чөлөөт өдрийн зардал

-Аяллын үнэд багтсанаас бусад зүйлс

Жич:

- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.

- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

- БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бол Жэжүгийн хилээр нэвтрүүлэхгүй болно.

- Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.

 

❌ Аялалд хамрагдаж болохгүй

-Өмнө нь БНСУ-н визний хугацаа хэтрүүлэн ажиллаж, амьдарч байсан

-БНСУ –д байх хугацаанд цагдаагийн газар бүртгэгдсэн

-БНСУ-н элчингээс виз олгохоос татгалзсан хариу авч байсан

-Хил дээрээс буцаагдаж байсан

-Эцэг эх, ойр дотны хүн нь БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа