Багц аялал

Европ аялал (6 Улс)

Үнэ: 5,400,000₮


 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650 утсаар лавлана уу.

                                                                                                    Франц-Швейцари-Итали-Австри-Герман-Чех

/6 улс, 11 хотын 13 шөнө 14 өдрийн аялал/


Өдөр 1. УБ-Парис
Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын онгоцны буудлаас хувиарт цагийн нислэгийн дагуу хөөрснөөр та бидний төлөвлөгөөт Европын тойрон аялал эхэлнэ. Хоол: онгоцонд

Өдөр 2. Парис хотын аялал

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Парис хотын аялал эхлэнэ.

-         Парисын Алдарт Дарь Эхийн сүм

-        Дэлхийн хамгийн том музейнуудын нэгт тооцогдох Лувраар зочилж сор

         бүтээлүүдийг үзэж сонирхоно.

-        Дэлхийн хайр дурлалын бэлэг тэмдэг болсон сааданд зочилоод Франц үндэсний

         ресторанд өдрийн хоол зооглоно.

-        Дэлхийн алдарт Мarilyn Monroe-н бүжиглэдэг байсан кабаре театр Мoulin

         Rouge-н гадна дурсгалын зураг татуулна.

-       Алдарт жанжин Напелеоний зарилгаар босгосон ялалтын хаалга, төв өргөн чөлөө

         болох Champs Elysees талбайгаар явган аялал хийнэ.

-        Парис хотын дундуур урсах Сейна мөрнөөр усан онгоцоор зугаалж шөнийн    

Парис Ейффелийн цамхагийг хэрхэн гэрэлтэхийг өөрийн нүдээр харах болно.

Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.

Хоол: Өглөө, өдөр, орой

Өдөр 3. Парис хотын аялал

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад дэлхийн алдарт Эйффелийн цамхагийн 1, 2, 3-р давхруудаар зочилон Парис хотын өдрийн төрхийг тольдон харах болно. Үдээс хойш чөлөөт цаг. Та өөрийн хүссэнээр дэлгүүрээр орох боломжтой. Оройн хоолоо зооглоод буудалдаа очин амарна.

Хоол: Өглөө, орой
 

Өдөр 4. Парис, Франц-Женев, Швейцари 

Өглөөний цайны дараа Франц улсын аялал маань өндөрлөж байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай Швейцари улсын нийслэл Женев хотын зүг хөдөлнө. Чанарыг дэлхийд мэдрүүлсэн Швейцари цагны бэлэгдэл Женевийн цэцгэн цагийг үзэж сонирхон дурсгалын зураг татуулна.

-          Женев нуурын эргээр зугаалж дэлхийн хамгийн өндөр усан оргилуурыг үзэж

          сонирхоно.

-          НҮБ-ын урд талбайд байрлах хүний эрхийн бэлэгдэл 3 хөлт сандал дээр очин

          дурсгалын зураг авахуулна.

Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж оройн  хоолоо зооглоод зочид буудалдаа тухлан амарна. Хоол: Өглөө, орой

Өдөр 5. Женев, Швейцари -Милан, Итали 

Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгөөд үзэсгэлэнт Женев хотын аялал өндөрлөж, загварын хатан хаан хэмээх Итали улсын Милан хотын зүгт хөдлөнө.

-          Милан хотын төвд байрлах алдарт Дом, Сфорзагын хэрэм зэргээр зочилон,

           хотын төвийн гайхамшигт шийдэл, түүний уран хийц эртний бүтээн      

           байгуулалтыг үзэж сонирхоно.

Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж оройн хоолондоо ороод дараа нь зочид буудалдаа тухлан амарна. Хоол: Өглөө, Орой

Өдөр 6. Милан, Итали

Өглөөний цайгаа буудалдаа уугаад дараа нь Милан хотоор шоппинг хийж өөрийн хүсэл сонирхолоороо энэ өдрийг өнгөрүүлнэ.

Оройн хоолондоо ороод дараа нь зочид буудалдаа тухлан амарна.

Хоол: Өглөө, Орой

Өдөр 7. Милан, Итали-La Spezia

Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгөөд загварын хот Миланыг орхин аялал маань цааш La Spezia хотын зүг хөдлөнө. үзэсгэлэнт Женев хотын аялал өндөрлөж, хотын зүгт хөдлөнө.

La Spezia хот нь далайн эргийн мөрөөдлийн хот гэж алдаршсан.

La Spezia нь онцлог түүх, наран шарлагын газар, амралтын хүрээлэн, диско клуб зэргийг багтаасан аялал жуулчлалын онцной бүс нутаг юм.

-      Өвөрмөц тогтоцыг агуулсан агуйгаар зочилон дурсгалын зураг татуулаад, газар дундын тэнгисийн эрэг дагуу явган аяал хийж энэхүү байгалийн гоо үзэсгэлэн тольдон харна.

Мөрөөдлийн хот La Spezia-ийн аялал өндөрлөж Писа хотын зүг гарна.

La Spezia-Писа

Жуулчдын заавал очиж үзэх газрын жагсаалтанд дээгүүр ордог бидний сайн мэдэх энэхүү 56 метрийн өндөр далийсан барилга нь Итали улсын аялал жуулчлалийн нүүр царай, бэлэг тэмдэг болдог. Энд дурсгалын зураг даруулаад цааш уран зураг мэт Итали улсын Флоренц хотын зүг хөдлөнө.

Хоол: Өглөө, Орой

Өдөр 8. Писа-Флоренц-Болоня-Венец, Итали

-          Өглөөний цайгаа буудалдаа уугаад дараа нь соёл урлаг, архитектураараа

           дэлхийд алдартай уран зураг мэт Флоренц хотын төвд байрлах Santa Maria del

          Fiore сүмийг үзэж сонирхоно.

-          Ард түмний нийгмийн амьдралыг харж болох Сегнориагийн талбайгаар (Piazza

          della Signoria) зочилон дурсгалын зураг татуулна.

-          Дэлхийн хамгийн алдартай гүүрнүүдийн нэг болох Понтэ Вэкёо (Ponte Vecchio)-

            г үзэж сонирхоно.

-          Флоренц хот тэр чигтээ харагдах гэгээн Майклын талбай дээр гарах ба зургаа

           даруулах хамгийн тохиромжтой газар юм. Флоренц хот нь өөрөө уран зураг мэт

           харагдаж танд гайхамшигтай мэдрэмжийг төрүүлэх болно.Флоренц хотын аялал өндөрлөж цааш Bologna хотын зүг хөдлөнө.

Итали улс нь уран зураг, баримал, уран барилгаас гадна хоолны соёлоороо дэлхийд гайхагддаг, тэгвэл бид Итали улсын хамгийн амттай хоолтой Болоня хотод ирж хамгийн амттай Лазана (Lasagna) болон Болоня саягийн паста, Болоня нэрийн хиам, хамгийн амттай зайрмагийг эх нутагт нь идэж үзнэ.

Болоня хотын төв талбайгаар зочлон сүм, цамхагийг үзсэний дараа дэлхийн хамгийн анхны их сургууль болох Università di Bologna-гаар зочлон дурсгалын зураг татуулаад нууцлаг усан дээрхи хот Венецийн зүгт хөдөлнө.

Хоол: Өглөө, Орой

Өдөр 9. Венец, Итали

-          Өглөөний цайгаа буудалдаа уугаад дараа нь Венецийн нийтийн тээвэр болох

           усан онгоцоор явж алдарт Grand canal, сувгийн эрэг дагуух эртний уран барилга

           бүтээмжүүдийг үзэж сонирхоно.

-          Дараа нь Венец хотоор алхаж Сан Маркын талбай, Сан Маркын сүм, Realto гүүр

           зэрэг түүхэн газруудаар аялна. Оройн хоолоо идээд буудалдаа очиж амрана.

           Хоол: Өглөө, Орой

Өдөр 10: Венец, Итали- Сальзбург, Австри

Өглөөний цайгаа уугаад усан дээрхи нууцлаг хот Венецийн аялал маань өндөрлөж Австри улсын Сальзбург хотруу хөдөлнө.

-       Байгалийн гайхамшигт Golling Хүрхрээгээр орж алжаалаа тайлан хэсэг амраад

         цааш хөдлөнө.

-       Дэлхийн суут хөгжмийн зохиолч Моцартын төрсөн нутаг Сальзбург хотын төв

       гудамжаар зугаалан, түүний амьдарч байсан байшинг үзэн сонирхож дурсгалын

       зураг татуулна.

-       Төв талбайд орших Monchsberg хэмээх өндөрлөгрүү гарч Сальзбург хотын өөрийн

        гэсэн өвөрмөц дүр төрх түүний гайхамшигт бүтээн байгуулалтыг тольдон харна.

          Энэ өдрийн аялал өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.

           Хоол: Өглөө, Орой

Өдөр 11: Сальзбург, Австри- Мюнхен, Герман- Прага, Чех

Өглөөний цайгаа уугаад Сальзбург хотын аялал өндөрлөж Мюнхэн хотын зүг хөдлөнө. Мюнхэн хотын бэлэг тэмдэг болсон Frauen Kirche сүмээр зочилно. Дараа нь Мюнхэн хотын төв талбайгаар зугаалан хотын захиргаатай танилцаж дурсгалын зураг татуулна. Үдээс хойш нь бид дэлхийд алдартай Чех улсын нийслэл Алтан Прага хотын зүг хөдөлнө. Хоол: Өглөө, Орой

Өдөр 12: Прага, Чех

Өглөөний цайгаа буудалдаа ууна. Гиннесийн номонд орсон эртний томоохон цайз “Прагын цайз”-аар аялна. Энэ цайзыг Бохем хаад, Ариун Романы эзэн хаад, Чехословакын Ерөнхийлөгч нар болон Чех улсын Төрийн тэргүүнүүд өргөөгөө болгосоор иржээ. Энэ цайзад Чехийн хаадын титэм, түүхийн үнэт ховор эдлэлийг хадгалдаг байна.Бүтэн өдөр Прага хотын шинэ болон хуучин хотуудаар аялал хийнэ.Энэ өдрийн аялал өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.

Хоол: Өглөө, Орой

Өдөр 13: Прага, Чех

Өглөөний цайгаа буудалдаа ууна.

Энэ өдөр өөрийн хүсэл, сонирхолд нийцүүлэн худалдаа хийж өнгөрүүлнэ. Оройн хоолондоо ороод дараа нь зочид буудалдаа тухлан амарна.

Хоол: Өглөө, Орой

Өдөр 14: Прага, Чех-УБ

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал явсанаар Эртний Европын аялал өндөрлөнө.

Аяллын үнэ:

5400000 + нислэгийн тийз

Үнэнд багтсан:

3-4 одтой зочид буудлын энгийн өрөө

Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

Хоол, унаа, хөтөч

Аяллын иж бүрэн даатгал

Үнэнд ороогүй зүйлс:

Нислэгийн тийз

Визны хураамж

Жуулчинд хэрэглэгдэх хувийн эд зүйлс

Гар цайлгах мөнгө /tips/

Хөтөлбөрт заагдаагүй үйлчилгээ, хоол

Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтөчийн зардал

Жич:
Гадаад паспортны хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.
Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.