Багц аялал

БАНГКОК ПАТТАЯА АЯЛАЛ

Үнэ: 3,890,000₮

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 99104650  утсаар лавлана уу.
 

ТАЙЛАНД  БАНГКОК ПАТТАЯА АЯЛАЛ 8ӨДӨР/ 7ШӨНӨ

1 өдөр УБ-Бангкок Паттаяа 12 сарын 20

МИАТ-ын ОМ 701 нислэгээр УБ хотоос 08:45 цагт нисч Тайландын Бангкок хотод 14:15 цагт бууна.  ОУ-н нисэх онгоцны буудалд буухад хөтөч угтан авна. Цааш автобусандаа сууж Паттаяа хот руу явж зочид буудалдаа бүртгэл хийлгэн орно. Оройн хоол идээд амарна.  

Хоол: Өдөр онгоцонд, орой

2 өдөр: Паттаяа 12 сарын 21

Өглөөний цайны дараа Паттаяа арлын аялалтай. Big Buddha, Nongnooch garden, Dinosaour Alley-ээр аялана. Ногоон байгууламжаар бүхэлдээ хучигдсан талбайд Тайланд үнэдэстний дуу, бүжиг болон зааны тоглолтуудыг үзнэ. Өдрийн хоолны дараа зааны шоу үзнэ.Тайландын алдарт Gems stone gallery д үнэт эдлэл сонирхож үзээд чөлөөтэй.  

Хоол: Өглөө, Өдөр

3 өдөр: Паттаяа 12 сарын 22

Өглөөний цайны дараа арлын аялалаа эхэлнэ. Цэвэр тунгалаг далай болон наран шарлага, элсээрээ алдартай үзэсгэлэнт Шүрэн арлаар зугаалж, зургаа авахуулан өдрийг сонирхолтой өнгөрүүлнэ. Өдрийн хоолны дараа чөлөөтэй амарна.
Хоол: Өглөө, Өдөр, Орой

4 өдөр: Паттаяа Чөлөөт өдөр 12 сарын 23

Өглөөний цайны дараа энэ өдөр чөлөөтэй. Хоол унаа хөтөч үйлчлэхгүй. Далайн эрэг дээр амрах, дэлгүүр хэсэх зэрэг өөрийн хүссэнээр амрах боломжтой.

 Хоол: Өглөө  

5 өдөр Паттаяа Бангкок 12 сарын 24

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд могойн фермд ирж хорт могойноос гаргаж авсан бүтээгдэхүүнтэй танилцаж, могойтой зурагаа татуулна. Сиам усан парк руу явна. Бангкок хотын хамгийн том усан парк болох энэхүү усан паркийг жилд 2сая жуулчид зорин ирдэг байна. Усан парк дотроо тоглоогүй үедээ сүүдрэвчинд амарч, наранд биеэ шаран өдрийн хоолоо идэж өдрийг өнгөрүүлээд Тайландын хамгийн өндөр барилга болох Bayoke Sky Tower дээр оройн хоолоо иднэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.

Хоол: Өглөө, өдөр, орой

6 өдөр Бангкок Чөлөөт өдөр 12 сарын 25

Өглөөний цайны дараа энэ өдөр чөлөөтэй. Хоол унаа хөтөч үйлчлэхгүй. Дэлгүүр худалдааны төвөөр шоппинг хийх зэргээр хүссэнээр өнгөрүүлэх боломжтой.

Хоол: Өглөө

7 өдөр Бангкок  12 сарын 26

Өглөөний цайны дараа амарч байгаад өдрийн хоолоо идээд Бангкок хотын аялалд гарна. Тайландын эзэн хааны ордон( Grand Palace) Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) үзээд Үүний дараа Круз аялалтай бөгөөд оройн хоолоо Круз дээр зооглоно. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

8 өдөр Бангкок -УБ 12 сарын 27

Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгөөд. ОУ-ын нисэх онгоцны буудал явж Бангкок хотоос ОМ702 нислэгээр 15:15 цагт УБ хот руу буцан ниснэ.  22:25 д Чингис Хаан нисэх буудалд бууснаар манай аялал өндөрлөнө

Хоол: Өглөө

Аяллын үнэ: 3,890,000 төгрөг 

3’590’000 төгрөг /2-8 насны хүүхэд, зочид буудалд оргүй/

650’000 төгрөг /0-2 насны хүүхэд/

Үнэд багтсан:

  • Онгоцны тийз, такс /2 талдаа/
  • Зочид буудлын 2 ортой, энгийн өрөө
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хоол, унаа, хөтөч
  • Аяллын иж бүрэн даатгал

Жич:

  • Зочид буудалд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
  • Аяллын явцад гарах цайны мөнгө ороогүй.