Багц аялал

Тэнгэрийн хаалга

Үнэ: 2,990,000₮
Огноо: 2024-04-06 - 2024-04-13

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 99104650, 88887250 утсаар лавлана уу.

 

Улаанбаатар–Чанша–ЖАНЖИАЖЭ 

 

Өдөр 1: УБ-Чанша

18 цагаас Чингис Хаан нисэх буудалд цуглаж УБ хотоос Чанша хот руу шууд нислэгээр 20:40 цагт ниснэ. 00:00 цагт онгоцноос буухад хөтөч  угтан авч зочид буудалд хүргэж өгнө. Зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.                                                             

Өдөр 2: Чанша-Чандө 

Өглөөний цайны дараа Чанша хотын аялалаа эхлүүлнэ. Мин гүрний сүүлч үед баригдсан Тяньшин асраар зочлох бөгөөд уг асар нь Чин гүрний Цянлуны үед дахин сэргээгдэн баригдсан. Японы эсрэг дайны үеэр Вэнсигийн түймэрт өртөн сүйрсэн бөгөөд 1983 онд Тяньшин асарыг сэргээн босгосон. Дараа Тан гүрний яруу найрагч Ду Фүгийн дурсгалд зориулан Ду Фу Жиан асар хэмээх эртний цэцэрлэгт хүрээлэнгээр аялана. Дараа нь Чандө хот руу хөдөлнө. Чандө хотод ирээд тоорын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

 

Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 3: Чандө -Жанжиажэ  

Өглөөний цайны дараа Чандө хотоос хурдны замаар 2 цаг орчим явж Жанжиажэ хотод ирнэ. Жанжиажэд ирээд Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр аялна. Энэ нь манай аяллын хамгийн сэтгэл догдлуусан хэсэг байх болно. Шилэн гүүрийн урт нь 375 м, өргөн нь 6 м ба газраас 300 м өндөрт байрладаг бөгөөд CNN нь уг гүүрийг дэлхийн 11 сүрлэг гүүрийн нэгээр тодруулсан байна. Энэхүү гүүрийг дэлхийд алдартай архитектур болох Haim Dotan зохион бүтээсэн юм. Эр зоригийн гүүр хэмээн нэрлэгдэх энэхүү гүүрээр аялаt ер бусын мэдрэмжийг авахаас гадна айдсаа ялан дийлж өөртөө улам бүр итгэлтэй болох болно.(Жич: Цаг агаарын нөхцөл байдлаас болж зарим тохиолдолд манан ихтэй байж болзошгүй.) Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

Хоол: Өглөө, Орой

Өдөр 4: Жанжиажэ

Өглөө эртлэн босч 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно. Энэхүү ойн хүрээлэн нь Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч жаахан л хөдөлгөвөл уначихвий гэмээр зорчихсон мэт хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхи, бүр цаашилбал байгаль эхийн бүтээл ямар агуу болох, байгалийн үзэсгэлэн гэдэг үнэхээр гайхамшиг гэдгийг харж сэтгэлээ баясгах болно. Энэхүү ойн хүрээлэнд бид зочилсноор энэ дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх болно. Энэхүү 47 хүний багтаамжтай 2 давхар шилэн лифт нь Германы Ragger брэндийнх ба 326 м өндөр замыг 1 минут 58 секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайхныг сонирхох болно. Дараа нь Тэнгэрийн багана хэмээн нэрлэгддэг буюу Аватар кинонд гардаг бидний сайн мэдэх ХаЛаЛуЯа уулыг харах болно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэх юм. Дараа нь 2000 гаруй шатаар Алтан ташуур хэмээх горхи уруу буугаад уулын хавцал дундуур явган аялал хийнэ. (Жич: Бид уулруу гарах талдаа шилэн лифтээр явдаг тул хэрэв та хүсвэл уулаас уруудахдаа 80 юань нэмэлтээр төлөн шилэн лифтээр бууж болно.) Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна. 

Хоол: Өглөө, Орой

Өдөр 5: Жанжиажэ

Өглөөний цайны дараа Жанжиажэ хотоос 8 км-ын зайд байрлах Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорин хөдөлнө. Тэнгэрийн хаалга уулын оргил нь далайн түвшнээс дээш 1518 м өндөрт оршдог бөгөөд 7455 м урт агаарын дүүжин замаар 1279 м өндөр дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхохоос гадна 99 нугачаат замыг дээрээс нь харах боломжтой. Энэхүү 99 нугачаат зам нь Холливудын алдарт кино од Жэки Чаны тоглосон "Дорнын зурхай" киноны зураг авалтыг хийсэн газар юм. (Жич: Дүүжин дараалал ихтэй байх тохиолдолд машинаар гарч, дүүжингээр бууж болно.) Үүний дараагаар Тэнгэрийн хаалга уулыг алсаас харна. Эрт дээр үеэс Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирсэн тул “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэх болжээ. Тэнгэрийн хаалга уулын оройд гарч хаданд бэхэлсэн шилэн замаар алхаж зоригоо шалгах боломжтой.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 6: Жанжиажэ-Чанша  

Өглөөний цайны дараа байгалийн өвөрмөц тогтоц бүхий Шар луугийн агуйгаар усан онгоцны аялал хийнэ. Өдрийн хоолны дараа нь залуучуудын хот гэдгээр алдартай Чанша хотын зүг хөдөлнө. Чанша хотод ирээд зочид буудалдаа байрлан амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 7: Чанша Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тусалж зөвөлгөө өгнө. /Энэ өдөр аяллын хөтөч, болон автобус үйлчилэхгүй нэмэлтээр үзвэр үйлчилгээнд хамрагдах бол нэмэлт төлбөртэй/

Хоол: Өглөө 

Өдөр 8: Чанша 

Өдөр 11:30-12:00 цагийн хооронд зочид буудлын өрөөнүүдээ хүлээлгэн өгөөд бүтэн өдөр чөлөөт цаг. Аялагчид өөрсдийн хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Оройн 20 цагт зочид буудалдаа цуглаад нисэх буудлын зүг хөдөлнө.

Хоол: Өглөө 

Өдөр 9: Чанша - Улаанбаатар

Шөнийн 01:00 цагийн нислэгээр Чанша хотоос Улаанбаатарын чиглэлд ниснэ. Үүрийн 04:30 цагт Улаанбаатар хотод ирж Аватар кинонд гардаг Пандора гаригаар аяласан мартагдашгүй аяллын дурсамжаа өвөрлөн аяллаа баяртайгаар өндөрлөнө.


Аяллын үнэ:  2024.04.06-06.15  
2,990,000 төгрөг том хүн /12-с дээш нас /

Хүүхэд: 2,000,000 төгрөг /1,2м-с дээш өндөртэй, 11 нас хүртэл
               1,750,000 төгрөг /1,2м-с доош өндөртэй, оргүй
               180,000 төгрөг /0-1,99 насны нярай

Аяллын үнэ:  4 сарын 27-5 сарын 4
3,230,000 төгрөг том хүн /12-с дээш нас /

Хүүхэд: 2,230,000 төгрөг /1,2м-с дээш өндөртэй, 11 нас хүртэл
               1,980,000 төгрөг /1,2м-с доош өндөртэй, оргүй
               180,000 төгрөг /0-1,99 насны нярай

 


   

 

Аяллын үнэд багтсан зүйлс:  

  • УБ-Чанша 2 талын нислэгийн тийз
  • Зочид буудал / 2 хүн 1өрөөнд байрлах/
  • Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр үйлчилгээ
  • Монгол хэлтэй орчуулагч, орон нутгийн хөтөч
  • Хөтөлбөрт өдрүүдийн унаа
  • Гадаад зорчигсдын иж бүрэн даатгал

 

Аяллын үнэд багтаагүй зүйлс: 

  • Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтөч
  • Хувь хүн өөрийн хүсвэл нэмэлт хөтөлбөрт хамрагдах зардал
  • Өрөөндөө ганцаараа орох бол 80 ам.доллар нэмж төлнө.
  • Гарын мөнгө өдрийн 3 ам.доллар

Жич:

  • Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.