|

|
ТАЙЛАНД БАГЦ АЯЛАЛ / 4 шөнө, 5 өдөр 2 сарын 7-11
|
| Үнэнд багтсан: |
999 ам.доллар /том хүн/ 749 ам.доллар /2-12 настай хүүхэд буудалд оргүй/ 150 ам.доллар /0-2 настай хүүхэд буудалд оргүй/ - Шууд нислэгийн онгоцны тийз, такс - Зочид буудлын 2 ортой, энгийн өрөө - Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ - Хоол, унаа, хөтөч
Дээрхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 315050, 99083650 утсаар лавлана уу.Таны аялалд санхүүжилт дутагдаж байна уу? Та Голомт банкны аяллын зээлийг сонирхоод үзээрэй. Лавлах утас: 310639
|
|
Та дэлгэрэнгүй мэдээллийг PDF файлаар энд дарж татаж авна уу.
|
| Товч хөтөлбөр: |
|
| 2 сарын 7 |
Эхний өдөр: Улаанбаатар-Бангкок |
|
Улаанбаатар хотоос өглөө 09.00-д МИАТ ХК-ын нислэгээр Тайландын нийслэл Бангкок хотын чиглэлд шууд ниснэ. Тайландын цагаар 14.05 минутанд Бангкокийн нисэх онгоцны буудалд бууж хил гаалиар гарна. Монгол хэлтэй хөтөч угтан авч цугларсаны дараа MEIGO голд усан онгоцоор шөнийн Бангкокыг сонирхоно. Усан онгоцонд өөртөө үйлчлэх оройн хоол зооглоно. Үдэш нь Тайландын алдарт Ladyboy- ын үзүүлбэрийг үзэж, тэдэнтэй хамт зургаа авахуулах боломжтой. Оройн буудалд бүртгэл хийлгээд амарна. Хоол: Өдрийн хоол онгоцонд.O |
| 2 сарын 8 |
Хоёр дахь өдөр: Бангкок-Паттаяа |
|
Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгөөд Хааны ордон, Хаш бурхан үзнэ. Жич: Хааны ордонд орохдоо ханцуйгүй хувцас болон богино юбка, шаахай зэргийг өмсөж болохгүй. Дараа нь Эрдэнэсийн чулууны дэлгүүр, матар, сувдан загас, зааны арьсан эдлэлийн дэлгүүрээр орж худалдаа хийнэ. Энд та бэлэг дурсгалын зүйлс худалдан авах боломжтой. Дараа нь Sriracha Tiger амьтны хүрээлэнгээр зугаалаад үдээс хойш Паттаяа амралтын газар руу хөдлөнө. /3 цаг явна/ Орой нь Тай массаж-нд орж биеийн алжаалаа тайлах боломжыг бид таньд олгоно. /60 минут 16-аас дээш насны аялагчид орох боломжтой/ Хоол: Ө.Ө.O |
| 2 сарын 9 |
Гурав дахь өдөр: Паттаяа |
|
Өглөөний цайны дараа өрөөндөө очиж усны хувцас болон буудлаас өгөх алчуурыг авч Алтан элс арал руу зорино /4 цаг байна/ энд та чөлөөт цагийг өнгөрөөж, өөрсдийн зардлаар моторт завь, усны шүхэр болон далайд баг өмсөн орж усны ертөнцөөр аялах боломжтой. Жич: чөлөөт хувцас, шаахай, усны хувцас, нарны шил, нарны хамгаалалттай тос зэргийг авч явна. Тэндээсээ уулан дээр алтаар бүтээсэн 108м өндөр Буддагийн суумал дүрд бараалхана. Дараа нь халуун орны бүсийн ургамлын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж зааны сонирхолтой тоглолтыг үзнэ. Хоол: Ө.Ө.O |
| 2 сарын 10 |
Дөрөв дэхь өдөр: Паттаяа- Бангкок |
|
Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгөөд Бангкок руу хөдөлнө. Замдаа хатаасан Хатаасан жимсний захаас худалдаа хийх боломжыг олгож байна. Аялал үргэлжлэн Улсын хортой могойн судалгааны төв зорино. Үдээс хойш татваргүй барааны дэлгүүр орно. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна. Хоол: Ө.Ө.O |
| 2 сарын 11 |
Тав дахь өдөр: Бангкок- Улаанбаатар |
|
Өглөөний цайны дараа чөлөөт цаг. 12:00 цагт зочид буудлын өрөөг хүлээлгэн өгч ачаагаа хадгалуулаад Бангкокын төв дэлгүүрээр ороод өдрийн хоол идсэний дараа онгоцны буудал явна. Бангкокоос 17.00-д Улаанбаатар нисэж Чингис Хаан нисэх буудалд 23.55-д бууснаар бидний аялал өндөрлөнө. Хоол: Ө.Ө. Оройн хоол онгоцонд |
|
|
|
|
|
|
|