Вашингтон хот
 
About Us

Since its establishment in 2001 Air Market LLC has been seeking perfection in providing its customers with a high class quality service by delivering to you tailer-made travel schedules and reliable t...

http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/243982miat_banner1.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/832278miat_banner1_1.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/165073miat_banner1_2.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/749849miat_banner1_3.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/603039fb_redirect.jpg
News Image

...

News Image

...

News Image

...

News Image

...

News Image

...

PDF Хэвлэх Имэйл

Вашингтон буюу Колумбын тойрог нь 1790 оны 7 сарын 16-нд байгуулагдсан, Америкийн Нэгдсэн Улсын нийслэл юм. АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр нэрлэсэн. Колумбын тойрог нь Потомак голын хойд эрэг дээр орших бөгөөд баруун өмнөд талаараа Виржиниа, баруун хойд, зүүн хойд, зүүн өмнөд талаараа Мэрилэнд мужуудтай хиллэнэ. Тойргийн суурин хүн ам нь 588,292 боловч ажлын 7 хоногуудад ирж ажиллах хүмүүсийг нэмэхэд ннэг сая гаруйд хүрнэ. Вашингтоны метрополи газар нутгийн (бүрэлдэхүүнд нь Колумын тойрог орно) хүн ам нь 5.3 сая бөгөөд энэ нь улсдаа наймд жагсана.

АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр заалтад мужуудаас ялгарах холбооны тойрог нь улсын нийслэл байх тухай бичсэн байдаг. Холбооны засгийн газрын гурван салбарын төвүүд нь гурвуулаа тойрогт байрлах бөгөөд үүнээс гадна олон хөшөө дурсгал, музэй байдаг. Вашингтонд 172 тооны гадаадын элчин сайдын яамд, мөн Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан, Америкийн Орнуудын Байгууллага, Интер-Америкийн Хөгжлийн Банк зэрэг олон байгууллагуудын төвүүд байрлана.

АНУ-ын Конгресс нь Вашингтоныг шууд, бүрэн захирдаг бөгөөд ард иргэд нь мужуудаас өөрсдийгөө удирдах эрх багатай юм. Тойрог нь санал өгдөггүй, Конгрессийн төлөөлөгчтэй боловч сенаторгүй. Хэрэв Вашингтон нь муж байсан бол газар нутгаараа хамгийн сүүлд (Рөүд-Айлендийн дараа), хүн амаараа сүүлээсээ хоёрт (Вайомингийн өмнө), нягтшилаараа нэгт, мужийн нийт бүтээгдэхүүнээрээ 35-д, Африк Америкчуудын хувиараа нэгт орно.