|

|
Бангкок-Паттаяа аялал / 8 шөнө, 9 өдөр 6 сарын 9-17
|
| Үнэнд багтсан: |
Том хүн 2’100’000 төгрөг Хүүхэд 2-12 нас зочид буудалд оргүй 1’450’000 төгрөг
- Бангкок хотод 2 хоног, Паттаяад 3 хоног 4 одтой энгийн өрөөнд хоёроороо байрлах буудал
- Өглөөний цай 5 удаа /буудал дотор буффетээр/, Өдрийн хоол 3 удаа,Оройн хоол 3 удаа
- Хөтөлбөрт заасан үзэх газруудын тасалбар, унаа, усан онгоцны тасалбар
- Аяллын хөтөч /монгол хэлтэй/
- Жолооч, орчуулагчийн гарын мөнгө
- Нислэгийн тийз, татвар
- Аяллын даатгал
Дээрхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 315050, 99083650 утсаар лавлана уу.Таны аялалд санхүүжилт дутагдаж байна уу? Та Голомт банкны аяллын зээлийг сонирхоод үзээрэй. Лавлах утас: 310639
|
|
Та дэлгэрэнгүй мэдээллийг PDF файлаар энд дарж татаж авна уу.
|
| Товч хөтөлбөр: |
|
| 6 сарын 9 |
өдөр 1: Улаанбаатар- Бээжин-Бангкок |
|
Улаанбаатар хотоос11:50 цагаас CA902-н нислэгээр нисч 14:00 цагт Бээжинд бууж түр амарч байгаад Тайландын нийслэл Бангкок хот руу CA979 нислэгээр 19:35 нисч 23:40 цагт бууна. Онгоцноос буугаад хилээр гараад буудалдаа амарна. 4 одтой буудал / Хоол өглөө орой онгоцонд/
|
| 6 сарын 10 |
өдөр 2: Бангкок – Паттаяа |
|
Өглөөний цайны дараа Тайландын соёлын гайхамшигт өв болох Гранд Палэс Буюу хааны ордонтой танилцана. Жич: Хааны ордонд орохдоо ханцуйгүй хувцас болон богино юбка, шаахай зэргийг өмсөж болохгүй, нарны халхавчаа мартуузай. Өдөр Baiyoke Sky ресторанд хоол идэнгээ Бангкок хотыг 77-н давхарын өндөрөөс харна. Сувд болон матрын арьсан эдлэлийн дэлгүүр, Royal Thai International Jewelry дэлгүүрүүдээр орж сонирхоно. Дараа нь Тайландын зэрлэг амьтны хүрээлэнгээр зугаалж халуун орны төрөл бүрийн зэрлэг амьтны зураг авах боломжтой. Аялал жуулчлал, амралт зугаалгын олон улсын төв Патаяа хот руу явна. Замдаа 3 цаг зарцуулна. Оройн хоолны дараа буудалдаа амарна. 4 одтой буудал / Өглөө, өдөр, орой хоол /
|
| 6 сарын 11 |
өдөр 3: Паттаяа арал |
|
Өглөөний цайны дараа Алтан элст далайн эрэгт амрана. Жич: чөлөөт хувцас, шаахай, нарны хамгаалалттай тос зэргийг авч явах Хурдны завиар 20 минут арал руу явж арлаар аялах боломжтой /жуулчин өөрийн сонголтоор чөлөөтэй/. Чөлөөт цаг. Өдрийн хоол арал дээр зооглоно. Үдээс хойно 15:00 цагийн үед Nong Nooch тосгон руу явж Тай ардын нутгийн тоглолт, зааны үзүүлбэр үзнэ. Орой нь алдарт Тай массаж хийлгээд зочид буудал руугаа буцан амарна. /Өглөө, өдөр, орой хоол/ 4 одтой буудал *** Жуулчин өөрийн сонголтоор Тайландын шөнийн шоу үзэх боломжтой. Үнэ:800 батт/25 ам.доллар/
|
| 6 сарын 12 |
өдөр 4: Паттаяа арал |
|
Бүтэн өдөр чөлөөтэй. /Өглөөний цай багтсан/ 4 одтой буудал |
| 6 сарын 13 |
өдөр 5: Паттаяа арал-Бангкок |
|
Өглөөний цайны дараа өрөөгөө буцааж өгөөд дэлхийд алдартай могойн хортой эмийн үйлдвэр, дэлгүүрээр орно. Өдрийн хоолны дараа Бангкок хотын худалдааны гудамжаар 3 цаг аялах боломж танд олгоно. Оройн хоолыг Бангкокын алдарт Чао Параяа /Chao Phraya/ голоор аялангаа зооглож Бангкок хотын амьдралын хэв маягтай танилцана. Орой Тайландын алдартай Lady Boy Show үзээд зочид буудалдаа амарна. /Өглөө, өдөр, орой хоол/ 4 одтой буудал
|
| 6 сарын 14 |
өдөр 6: Паттаяа Бангкок- Бээжин |
|
Өглөөний цайгаа эрт уугаад зочид буудлын өрөөг хүлээлгэн өгч Паттаяа арлаас Бангкок хот руу явна. Тайландын 9 дэх хааны сүм, алдартнуудын дүрийг лааны тосоор бүтээсэн музей, ууланд алтаар бүтээсэн 108м өндөр суумал Будда бурханд бараалхана. Халуун орны цэцэрлэгт хүрээлэнгээр зочилж, үндэсний дуу бүжгийн тоглолт сонирхоно. Бангкок хотын нисэх буудал руу очин 01:00 цагаас CA980 нислэгээр Бээжин буцна. /Өглөө, өдөр, орой онгоцонд /
|
| 6 сарын 15 |
өдөр 7: Бээжин |
|
Бээжингийн нисэх буудалд 06:30 буугаад унаагаар байрлах зочид буудал руу явна. Буудалдаа амарна. Энэ өдөр чөлөөт өдөр. Хоол унаагаар үйлчлэхгүй.
|
| 6 сарын 16 |
өдөр 8: Бээжин |
|
Бээжинд түүхэн дурсгалт газрууд болон жуулчдын очих дуртай дэлгүүр, захаар орох боломжтой. Хоол унаагаар үйлчлэхгүй.
|
| 6 сарын 17 |
өдөр 9: Бээжин – Улаанбаатар |
|
Өглөө CA901-ийн нислэгээр Бээжингийн олон улсын Капитал нисэх буудлаас 08:35 цагт нисээд Улаанбаатар хотод 10:50-д ирсэнээр бидний аялал өндөрлөнө.
|
|
|