ХОНГКОНГ БАГЦ АЯЛАЛ
 
 
ХОНГКОНГ БАГЦ АЯЛАЛ PDF Хэвлэх Имэйл
There are no translations available.

HKG

ХОНГКОНГ БАГЦ АЯЛАЛ 3 шөнө/ 4 өдөр

 

1 өдөр: Улаанбаатар- Хонгконг Мягмар гараг

day1

Улаанбаатар хотоос 06:25 цагийн OМ291 онгоцоор Хонгконг руу ниснэ. 10:50-д     Хонгконгийн нисэх онгоцны буудалд бууж хил гаалиар гараад Хонконгийн хамгийн өндөр уул Victoria Peak-д аялна. Эндээс Хонконг хот, Виктория боомт, Kowloon арлыг өндөрлөг дээрээс харж болно. Дараа нь Виктория боомтоор хийх усан онгоцны аяллаар шөнийн Хонконгийг үзнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа очин бүртгэл хийлгээд амарна. /Хоол: өглөө онгоцонд,  орой/

2 өдөр:  Хонгконг Лхагва  гараг

day2

Өглөөний цайны дараа Голдэн Баухин төв талбайгаар орж дурсгалын зураг татуулна. Дараа нь дэлхийн алдартай Ocean Park /далайн парк/ зүг хөдөлнө. Замдаа өдрийн хоол McDonald’s бургер бэлдүүлэн /уух зүйл багтаагүй/ аваад паркад очин бүтэн өдрийг чөлөөтэй тоглон өнгөрүүлээрэй. Тус паркад бага насны хүүхдэд зориулсан болон томчуудын тоглоомын хэсэг тусдаа ба галзуу хулгана, өндрөөс шиддэг тоглоом гээд томчуудын хэсэг рүү дүүжин шатаар эсвэл хурдан галт тэргээр явж хүрнэ. Мөн энд та дельфины тоглолтыг үзэж сонирхоорой. Оройн хоолны дараа буудалдаа очин амарна. /Хоол: өглөө, өдөр, орой /

3 өдөр:   Хонгконг Пүрэв гараг

day3

Өглөөний цайны дараа Хонконгийн кино урлагийн зуун жилийн түүхийг өгүүлсэн Оддын өргөн чөлөө гудамжаар аяллаа эхэлнэ. Хонконгд төдийгүй дэлхийд алдартай одуудын нэг Bruce Lee-гийн хөшөө болон Jackie Chan, Jet Lee зэрэг олон оддын гарын хээг сонирхон дурсгалын зургаа татуулаарай. Өдрийн цайны дараа танд хүссэн дэлгүүрээр орон худалдаа хийх боломж гаргаж өгнө. Орой 22:00 цагаас болзсон газраа цугларан автобусандаа сууж буудалдаа ирж амарна. /Хоол: өглөө, өдөр/

4 өдөр: Хонгконг -  Улаанбаатар Баасан гараг

day4

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх буудал явна. 12:05 цагийн ОМ 292 нислэгээр нисэж 16:30-д Чингис Хаан нисэх буудалд бууснаар бидний аялал өндөрлөнө. /Хоол: өглөө, орой онгоцонд /

Үнэнд багтсан:

- Онгоцны тийз, такс багтсан

- Зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/

- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

- Хөтөлбөр заасан хоол, унаа, хөтөч

- Даатгал

Жич: Disneyland орох бол 36,000 төгрөг нэмж төлөхөд болно.

Дээрхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 70115050, 99083650, 99104650 утсаар лавлана уу.