|
Нийтлэг асуулт, хариулт
1. Билетийн захиалгыг хэрхэн хийх вэ? 2. Захиалга хийхэд мөнгө төлөх үү? 3. Захиалга хийсний дараа билетээ хэрхэн худалдан авч болох вэ? 4. Захиалга хүлээлгэнд байна гэж юу гэсэн үг вэ? 5. Онгоцны билетээ худалдан авах үедээ төлдөг "ТАХ" гэж юу вэ? 6. Хүүхдийн захиалгыг яаж хийх вэ? 7. Нярай хүүхдэд захиалга яаж хийх вэ? 8. Жирэмсэн хүн онгоцоор явж болох уу? 9. Билетийг яаж шалгах вэ? 10. Онгоцны буудалд хэзээ очсон байх ёстой вэ? 11. Онгоцонд авч орох гар тээшний тоо хэмжээ 12. Үнэгүй тээвэрлэх тээшний тухай 13. Нислэгт авч явахад хориотой зүйлс 14. Билет авсны дараа гэнэт өөрчлөх шаардлага гарвал яах вэ? 15. Захиалгаа яаж цуцлах вэ? 16. Аялж байх үедээ билетээ гээгдүүлсэн үрэгдүүлсэн тохиолдолд яах вэ? 17. Ачаа тээш гээгдүүлсэн тохиолдолд яах вэ? 18. Пасспортын хугацаа 19. Виз 20. Онгоцны билетны хүчинтэй хугацаа 21. Цаг агаарын байдлаас шалтгаалан гарах хохирлыг нөхөн төлөх үү?
1. Билетийн захилгыг хэрхэн хийх вэ? Та
Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JaүaScript идэвхтэй байх хэрэгтэй. - р эсвэл манай Онлайн туслах хэсэгт орж агентуудтай чатлах, Facebook орж асуух эсвэл манай салбарууд дээр ирж билетээ захиалах боломжтой. Энд дарж салбаруудын хаягийг авна уу. Эхэнд очих
2. Захиалга хийхэд мөнгө төлөх үү? Захиалга хийхэд төлбөр авахгүй. Эхэнд очих
3. Захиалга хийсний дараа билетээ хэрхэн худалдан авч болох вэ? Захиалгын хариуны хуудсанд билет бичигдэх хугацааг заасан болно, тэр заасан өдөр эсвэл тэр өдрөөс өмнө төлбөрөө хийж билетээ авч болно. Хугацаа хэтэрвэл захиалга цуцлагдах аюултай бөгөөд дахин захиалга хйихэл суудал байхгүй бол авиакомпани мөн үнэ өөрчлөгдөх магадлалтай. Билетээ худалдан авсны дараа явах нислэгээ дахин баталгаажуулах шаардлагагүй. Эхэнд очих
4. Захиалга хүлээлгэнд байна гэж юу гэсэн үг вэ? Авиа компаниуд асар өндөр зардалтайгаар онгоцоо нисгэдэг учир онгоцоо аль болох дүүрэн болгож нисгэх сонирхолтой. Захиалга хийсэн хүн бүр билет худалдан авдаггүй болохоор суудлын багтаамжаас илүү захиалга авдаг учиртай юм. Иймээс захиалга цуцлагдсан тохиолдолд хүлээлгэнд байгаа хүмүүсээс дарааллаар нь суудлыг нь ОК болгодог. Эхэнд очих
5. Онгоцны билетээ худалдан авах үедээ төлдөг ТАХ гэж юу вэ? Онгоцны билет худалдан авах үед төлдөг TAX гэдэг нь тухайн төлөгдөх ёстой онгоцны буудлын татварыг хэлнэ. Манайхтай адилхан онгоцны буудлын татварыг хилээр гарах үед шууд төлдөг онгоцны буудал юм уу гэвэл ихэнх онгоцны буудал дээр яг билетийг худалдаж авах үед TAX-ыг урьдчилан төлөхийг хэлнэ. Эхэнд очих
6. Хүүхдийн захиалгыг яаж хийх вэ? Авиа компаний тарифын дагуу хүүхэд гэсэн категорд 2-12 насны хүүхдүүдийг багтаана. Захиалга өгөхдаа төрсөн он сар өдөрийг өгөх шаардлагатай. Хүүхдийн билет хөнгөлөлттэй ( авиакомпаниас хамаарч 25-50% хямдралтай ) бичигдэнэ. Авиакомпаниуд хүүхдийн төрсний гэрчилгээний дагуу билет бичихийг шаарддаг тул хуулбар нь зайлшгүй хэрэгтэй байна. Эхэнд очих
7. Захиалга нярай хүүхдэд яаж захиалга хийх вэ? Авиакомпаний тарифын дагуу нярай гэсэн категорид 0-2 хүртэлх насны хүүхдийг оруулна. Нярайн төрсөн он сар өдрийг захиалганд оруулах шаардалагтай. Авиакомпаниуд хүүхдийн төрсний гэрчилгээ нь дагуу билет бичихийг шаарддаг тул хуулбар нь хэрэг болно. Нярайд тусгай сагс үнэгүй захиалж болно. Нярайд суудал авахыг хүсч байвал хүүхдийн үнээр билет худалдан авч болно. Нярай хүүхдийн тусгай хоол захиалж болно. Эхэнд очих
8. Жирэмсэн хүн онгоцоор явж болохуу? Ихэнх авиакомпаниуд 27-28 долоо хоногтой хүртэлх жирэмсэн эмэгтэйчүүдийг нисэхийг зөвшөөрдөг. Үүнээс хойш хоногтой жирэмсэн эмэгтэйг эмчийн зөвшөөрөлтэйгээр онгоцруу оруулна. Зарим авиа компаниуд 36 долоо хоногтой хүртэлх жирэмсэн эмэгтэйг нисэхийг зөвшөөрдөг. Суудал захиалгын ажилтандаа жирэмсэн тухайгаа хэлэхийг зөвлөе. Авиакомпани бүр өөр өөрийн дүрэмтэй тул тухайн авиакомпаниас шалгаж байж захиалгаа өгнө үү? Даатгалд хамрагдахыг зөвлөе. Эхэнд очих
9. Билетийг хүлээн аваад нэн түрүүн юуг шалгах вэ? Билетийг хүлээн аваад нэн түрүүн овог, нэр гадаад пасспортын дагуу бичигдсэн эсэхийг мөн очих газар, явах буцах өдрүүд, авиакомпани, хүчинтэй хугацаа, нислэгийн өдөр солих, буцаах, ангилал, дээшлүүлэх зэргийг шалгах хэрэгтэй. Нэг билетийн хуудас ( купон гэдэг) нэг нислэг гэсэн үг, нислэгийн купонуудыг сайтар шалгаж авна уу. Купонуудыг билетэнд байгаа дарааллаар ашиглахгүй бол тэр билетийг хүчингүйд тооцоно. Жишээ нь: Та УБ - Бээжин - Чигаго нисэх тийз авлаа гэхэд та УБ - Бээжингээ нисэлгүй, шууд Бээжин -Чигаго нисэх боломжгүй. Мөн билет худалдан авсан газрын албан хаяг, утасны дугаар, харилцсан ажилтны нэр зэргийг тэмдэглэж авна уу. Дараа нь асуудал гарвал харилцахад амар болно. Эхэнд очих
10. Онгоцны буудалд хэзээ очсон байх ёстой вэ? Зорчигч нислэг эхлэхээс тогтоосон хугацааны өмнө тухайн нисэх буудалд хүрэлцэн ирж гаалийн үзлэг, зорчигчийн билет ба тээшийн бүртгэл болон паспортын шалгалтанд орох ёстой. Хэрэв зорчигч тогтоосон хугацааны өмнө нисэх буудалд хүрэлцэн ирж чадаагүйгээс эсвэл шаардлага хангахгүй баримт бичигтэй ирснээс болж захиалгат суудлаа ашиглаагүй тохиолдолд суудлын торгууль, үйлчилгээний хураамжийг зохих журмын дагуу төлнө. Эхэнд очих
11. Онгоцонд авч орох гар тээшний тоо, хэмжээ Хэрэв зорчигч тээшинд оруулахгүйгээр доорхи зүйлийг биедээ авч явбал тэдгээрийг тогтоогдсон хэмжээний тээшнээс гадна үнэ төлбөргүй тээвэрлэнэ: эрэгтэй, эмэгтэй хүний гар цүнх, цэцгийн баглаа, зөөврийн компьютер, дүрс бичлэгийн камер, нислэгт унших хэвлэл, хүүхдийн хоол, түрдэг тэрэг, хэрэв зорчигч зайлшгүй авч явах шаардлагатай бол тахир дутуучуудад зориулсан эвхдэг тэрэг, суга таяг. Онгоцны кабин руу 1 тээш үнэгүй (45х56х25см хэмжээтэй, 5 хүртэл кг жинтэй) авч орох эрхтэй Эхэнд очих
12. Yнэгүй тээвэрлэх тээшний тухай
Энгийн ангилалын билеттэй бол 20 хүртэл кг Бизнес ангилалын билеттэй бол 30 хүртэл кг Нэгдүгээр ангилалын билеттэй бол 40 хүртэл кг
АНУ, Америк Тив, Канад руу Номхон далайгаар ирж очиход (Оросоос Америк тив, Карибийн арал руу явахад мөн Өмнөд Африк Францын Полинизия хоороонд кг-аар тооцоно) ачаа тээшийг ширхэг тоогоор бодож тээвэрлэнэ.
Энгийн ангилал: 2ш тээш (үүнд 1ш тээшийн гурван хэмжээс нь 62 инч (158cm)-ээс илүүгүй). Нэг тээш нь 70lbs (32kг)-аас илүүгүй байх ёстой.
Нэгдүгээр/Бизнес: 2ш тээш (үүнд 1ш тээшийн гурван хэмжээс нь 62 инч (158cm)-ээс илүүгүй; 2ш тээшийг хамтдан хэмжихэд нийт гурван хэмжээс нь 107инч (273см)-аас илүүгүй). Нэг тээш нь 70lbs (32kг)-аас илүүгүй байх ёстой.
Авиакомпани бүр өөр өөрийн дүрэмтэй тул тухай бүрт нь лавлаж байна уу. Эхэнд очих
13. Нислэгт авч явахад хориотой зүйлс Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэсрэх дэлбэрэх зүйлс, тэдгээрийг цэнэглэх хэрэглэл, гал авалцах, идэмхий чанартай бодис, шахсан хий, цацрагт идэвхт бодис, хөнөөл учруулж болох зүйлсийг тээвэрлэлтэнд хүлээж авдаггүй журамтай. Шүдэнз, тамхины асаагуур зэргийг их хэмжээгээр авч явахыг бас зөвшөөрдөггүй. Түүнчлэн буу зэвсэг, хутга зэрэг хүйтэн зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг тээвэрлэлтэнд хүлээн авахыг хориглох буюу хязгаарлана. Онгоцны ажиллагаанд нөлөөлж болох цахим тооцоолуур буюу тийм зарчмаар ажилладаг тоног төхөөрөмж, тухайлбал дуу хураагуур, видео камер, радио, үүрэн телефон, видео тоглоом зэргийг онгоц хөөрөх, буух үед буюу зарим тохиолдолд нислэгийн бүх хугацаанд хэрэглэхийг хориглодог болохыг мөн анхаарана уу. Энэхүү мэдээллийн талаар нэмж тодруулах зүйл байвал Суудал захиалгын ажилтангаас лавлахыг хүсье. Эхэнд очих
14. Билет авсны дараа гэнэт өөрчлөх шаардлага гарвал яах вэ? Нисэхээсээ өмнө хамгийн багадаа 3 цагийн өмнө цуцлах хэрэгтэй. Нэн түрүүн нислэгээ манай ажилтанд мэдэгдэж өөрчлөх хэрэгтэй, урьдчилж мэдэгдэхгүйгээс болж үргэлжлэх нислэг цуцлагдаж болзошгүй. Явах нислэгийг өөрчлөхдөө тухайн билетийн нөхцөлийн дагуу солино. Эхэнд очих
15. Захиалгаа яаж цуцлах вэ? Захиалгаа цуцлахдаа манай ажилтанд утсаар эсвэл биеээр ирж мэдэгдэнэ үү. Тухайн таны худалдан авсан тийзний дүрмээс хамаарч цуцлахад төлбөр тооцогдох тооцогдохгүй хамаарах ба хэр их тооцогдох зэргийг ажилтангаас лавлана уу. Эхэнд очих
16. Аялж байх үедээ билетээ үрэгдүүлсэн гээгдүүлсэн тохиолдолд яах вэ? Yүний тулд гээгдүүлсэн билетийн талаар хангалттай мэдээлэлийг мэдэж байх ёстой, үүнд аялалын өдрүүд, ямар авиакомпани, билетийн дугаар хаана бичигдсэн,г.м. Иймээс та билетийн хуулбараа билетээс өөр газар хийж авч явж байх нь зүйтэй. Авиакомпаниууд өөр өөрийн дүрэмийн дагуу гээгдүүлсэн билетийг дахин олгодог. Ихэнх авиакомпани үрэгдүүлсэн билетийг дахин хэрэглэгдэхгүйгээр жагсаалтанд оруулж шинэ билет бичиж өгдөг. Зарим нэгэн тухайн билетийн хугацаа дууссаны дараа л мөнгийг буцаадаг тул зорчигч өөрөө дахин билет авах шаардлага гардаг. Эхэнд очих
17. Ачаа тээшээ гээгдүүлсэн тохиолдолд яах вэ? Урьдчилан декларацид бүртгэгдсэн үнэт эд зүйлс, өөр бусад өмч хөрөнгө мөн нэмэлт төлбөр төлөгдсөн тохиолдолдоос бусад тохиолдолд: Ачаанд өгсөн тээшийг гээгдүүлсэн тохиолдолд авиакомпаний хариуцлага дараах байдлаар хязгаарлагдана: 1кг нь USD20.00 хүртлэхээр тооцоно, харин гар тээш - 1 хүнд USD 400.00. Бүх нэхэмжлэлийг алдагдсан гэсэн нотолгооны дагуу хүлээн авна. Авиакомпани бүр өөрийн дүрэмтэй тул авиакомпаний ажилтнаас лавлана уу. Эхэнд очих
18. Паспортын хугацаа Тухайн орон руу нэвтрэх үед доод тал нь 6 сарын хүчинтэй байх ёстой. Мөн паспорт билетийн хуулбарыг хийж тэдгээрээс тусдаа газар хийж авч явна уу. Эхэнд очих
19. Виз Та аялалд гарахын өмнө виз, түүний хүчинтэй хугацаа мөн транзит виз шаардлагатай эсэхийг тодруулана уу. Эхэнд очих
20. Онгоцны билетийн хүчинтэй хугацаа Энгийн билетийн хүчинтэй хугацаа нь анх аялал эхэлсэн өдрөөс хойш дээд тал нь 1 жилийн хүчинтэй хугацаатай байдаг. Харин хямдралтай билетийн хувьд янз бүр байна (2–90 хоног, 1-6 сар, г.м). Эхэнд очих
21. Цаг агаарын байдлаас болж хойшлогдсон нислэгийн талаар хэрхэн, яаж мэдэж болох вэ? Цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг явуулах эсэх нь онгоц хөдлөхөөс 2 цагийн өмнө шийдвэрлэгддэг ба баталгаатай нисэх талаар 1 цагийн өмнө мэдэгдэнэ. Нисэх эсэх талаар мэдээлэл авахад хэцүү тохиолдолд тухайн онгоцны буудал руу утасдаж асуухыг, манай ажилтангуудтай холбогдож тодруулахыг хүсье. Эхэнд очих |