Хар хорин хотруу аялацгаая
 
 
Хар хорин хотруу аялацгаая PDF Хэвлэх Имэйл
Энэхүү мэдээллийг анх удаагаа бие даан Хар хорин, Улаан цутгалан явах гэж байгаа залуус болон аялалд дуртай хүмүүст зориулав. Хархорин хот нь Монгол улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт Улаанбаатар хотоос 365 км, аймгийн төв Арвайхээр хотоос 138 км, Цэцэрлэг хотоос 140 км-ийн зайд далайн түвшинээс 1457 метрийн өндөрт Хангайн нурууны зүүн төгсгөлийн үзэсгэлэнт ойт хээрийн бүс дэх Орхон голын хөвөөнд оршдог. Улаанбаатар хотоос очих бол Баруун зүгрүү 22-ын товчоогоор гараад л урагш хазайсан замруу ороод л явчихна шүүдээ. Хар хорин хүртэл засмал замтай учир машин ийм тийм гэж айлтгүй. Хурдан явлаа гэхэд 3-5 цагын дотор очино. Замд хоол унд хийж өгөх олон газар байдаг, гэхдээ замдаа гарахдаа нэг сайхан хүнс, чихэр жимс, нандин зүйлс авахаа надаар хэлүүлэлтгүй мэдэх байлгүй. Мөн Хар хорингоос цаашаа ойрхон аялах зөндөө газар байдаг. Тайхан чулуу, Орхоны хүрхрээ гээд л.
Цаг агаар:
Хархорин орчмын газар нь хотгор гүдгэрийн ялгаа, далайн түвшнээс дээшхи өндөр зэргээс хамааран өвөл нь төдийлөн хүйтэнгүй, харин зун нь сэрүүн байдаг зүй тогтолтой. Жилд ордог тунадасны дийлэнхи нь зөвхөн зуны 3 сард орно. Зуны улиралд нар элбэг, дундаж температур 25-35 C халуун байдаг.
Тэндээс юу худалдаж авбал зүгээр вэ?
Хотын эдийн засгийн гол чиглэл нь хүнс, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын салбар бөгөөд мах, сүү, айраг, цагаан идээ, хиам, гурил, нарийн боов, архи спирт, ундаа, эсгий, эсгий эдлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээр Архангай, Өвөрхангай аймгуудын сумдын хэрэгцээг хангадаг.
Мөн хотын дундуур явж байхад газар сайгүй эртний эд зүйлс зарах, гар урлалын зүйлсийг зарж буй хүмүүс олон тааралдана. Ихэнхдээ гадаадуудад зардаг тул үнийн хувьд монголчуудад бол ялимгүй өндөр байна.
Хоолны газар, Буудал, Амралтын газар:
Хотын төвөөр буудал нилээд хэд байх бөгөөд үнэ ханшны хувьд янз бүр байна. Нэг ор 10000- 30000 төгрөгийн хооронд. Зарим буудлууд нь дотроо бар, ресторантай байх бөгөөд, хотын хойд хэсэгт байрлах 3 одтой нэг зочид буудал бий. Бензин түгээгүүрийн хажууд. Тэр буудал их цэвэрхэн гадны хүмүүсийг буудаллуулхад их зохимжтой. Хотын цааш яваад гүүрны наагуур болон цаагуур нилээд олон амралтын газар байна. Нэг ор мөн л 5000-аас эхлээд зарим нь бүүр үнэтэй болно. Нэг амралтын газар 10-аас дээш гэр байх ба зарим амралтын газар нь Улаанбаатар хотын амралтын газруудаас ч сайхан байх нь бий. Дийлэнх амралтын газарт 00 нь тусдаа байшин дотор усан хангамжтай, цэвэрхэн бие засах газрууд байдаг. Харин та зуны яг ид үеэр очих гэж байгаа бол майхантайгаа Хар хорин хотруу зүглэсэн нь дээр байхдаа. Яагаад гэвэл амралтын газрууд, буудлууд дүүрсэн байх нь бий.
Хоол хүнсий тухайд миний мэдэх нэг л гайгүй хоолтой газар мэднэ. Хотын төврүү нь орохоор модон байшинд, гаднаас нь харахаар дээр үеийн байшин шиг. Оронгууд ил зуух, гоёл чимэглэлийн зүйлс дүүрэн. Эзэн нь Недерланд хүн гэсэн. Тэр газар л их таалагдсан, үйлчилгээ нь ч зүгээр, хоолоо захиалангуут хийж өгдөг үнэ нь: Нэг том цуйвал 4000 төгрөг, Бууз 4000 төгрөг дотроо 12 билүү ширхэгтэй. Цай 500 төгрөг Липтон гэсэн ханштай байсан. Тэд нэг гоё нь төмс, огурцыгаа өөрсдөө хашаан дотроо тарьж байгаа нь таалагдсан. Бусад хоолны газар нь энэ үнэнээс арай бага ч сайн таалагдаагүй надад лав.
Үзэх харах сонирхолтой зүйлс:
Мэдээж Хар хорин бидний мэдэх, очиход хамгийн боломжтой газруудын хувьд зун гадны найз нөхдөө тэнд аваачихад их зүгээр байдаг юм. Үнэнийг хэлэхэд Хар хорин хотод очоод хүмүүст үзүүлэх зүйлс гэвэл Эрдэнэ зуу хийд, Боовон чулуу, тэгээд тэр хавиар жаахан сэлгүүцэж ойр хавийн хөшөө дурсгал, хуучин нийслэлийн буурийн үлдэц зураг авах. Тэгээд л болоо. Харин замдаа Элсэн тасархайгаар дайрдаг нь их таалагддаг юм. Мөн Хар хоринруу орох замын наагуур салаад Хужирт сумаар дайраад цааш барагцаагаар 100 хүрэхгүй км яваад нөгөө ил захидал дээр байдаг Улаанцутгалан хүрхээ дээр очих боломжтой юм.
Нэг юм сануулхад хэрэв та Хар хорин, дараа нь Улаанцутгалан хүрхээ очихоор шийдсэн бол сайн жолооч, өндөрхөн машинтай явахаа мартуузай. Хүрхээн дээр очиж үзээгүй хүний хувьд бол диваажин л гэсэн үг. Улаанцутгаланруу тэр баргийн хүмүүс яваад байдаггүй. Яагаад гэвэл зам нь яг там болохоор. Эртхэн гараад удаахан явбал яах ч гүйлдээ. Аан тийм. Гол замаа буюу тод замаа сайн дагаад явцгаагаарай тэгэхгүй бол төөрөх нь ч хайшаа юм гүүрээ олохгүй гол машинтайгаа туулах асуудал гарч ирж магад.
Эрдэнэ зуу хийд:
1580 онд Абтай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт III Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, III Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг.
Энэ удаагийн танилцуулга нэг иймэрхүү. Та бүхэнд болоод танай найз нөхөд, хамт явж буй гадны хүмүүст монгол орны сайхан газар нутаг таалагдана гэж бид итгэж байна.
АэрМаркет үргэлж таны аялалын зөвлөх байх болно.