EZ Flyer гэж юу вэ?
EZ Flyer нь Изинис Эйрвэйз компанийн зүгээс зарлаж буй байнгын үйлчлүүлэгчдийн урамшууллын хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд зорчигч Та үйлчлүүлсэн НИСЛЭГ БҮРЭЭСЭЭ оноо цуглуулж, хүссэн чиглэл рүүгээ ҮНЭГҮЙ эсвэл ХӨНГӨЛӨЛТТЭЙ нисэх боломж нээгдэж байгаа юм.
EZ Flyer хөтөлбөрт оролцож оноо цуглуулах маш хялбар бөгөөд Та зөвхөн үйлчлүүлсэн нислэг бүрийнхээ СУУГЧИЙН ТАЛОН, НИСЛЭГИЙН ТИЙЗИЙГ хадгалахад л хангалттай.
Оноо яаж цуглуулах вэ?
Зорчигч Та 2009 оны 1-р сарын 15-аас 2011 оны 08-р сарын 31-ний хооронд үйлчлүүлсэн хуваарьт нислэгийнхээ суугчийн талон, харгалзах нислэгийн тийзийг цуглуулаарай. Таны тийзний тарифын төрлөөс хамааруулан дараах хэмжээгээр оноо бодогдоно. Үүнд:
|
Fare type
|
EZ Pay
|
EZ Net
|
EZ Saver
|
|
Points
|
4000*
|
6000
|
10000
|
*Алтай, Ховд, Улаангом болон Өлгийгийн чиглэлийн 2009 оны 7-р сарын 1-ээс 2010 оны 5-р сарын 31-ийг хүртэлх нислэгт EZ PAY тийзээр оноо цуглуулах боломжтой болохыг анхаарна уу. EZ Pay тийзээр бусад чиглэлийн нислэгт оноо цуглуулах боломжгүй.
Изинис Эйрвэйз компанийн доор заасан олон улсын нислэгийн чиглэлүүд EZ Flyer хөтөлбөрт хамаарагдахгүй. Үүнд:
1. Улаанбаатар - Хайлаар -Улаанбаатар
2. Чойбалсан - Хайлаар - Чойбалсан
3. Улаанбаатар - Улаан-Үд - Улаанбаатар
Оноогоо яаж зарцуулах вэ?
Танд хөтөлбөрийн хүрээнд Изинис Эйрвэйз компанийн хуваарьт нислэгийн чиглэлүүдээс хүссэн чиглэлдээ ҮНЭГҮЙ эсвэл 50%-ийн ХӨНГӨЛӨЛТТЭЙ нисэх боломжийг санал болгож байна. Та цуглуулсан оноогоо 2009 оны 1-р сарын 15-аас 2011 оны 8-р сарын 31-ний хооронд зарцуулах боломжтой. Энэ нь Таны EZ Flyer үнэгүй болон хөнгөлөлттэй тийзний нислэгийн өдөр дээр заасан хугацаанд багтах ёстой гэсэн үг юм.
* Хөнгөлөлттэй нислэгийн тийзэнд буцаалт хийгдэхэд мөнгөөр төлсөн үнийн дүнгээс тухайн тарифын нөхцлийн дагуу зохих хувиар шимтгэл суутгагдах юм. Оноогоор төлсөн үнийн дүнд ямар нэгэн буцаалт хийгдэхгүй болно.
Урамшууллыг хэрхэн авах вэ?
Та Изинис Эйрвэйзийн тийз борлуулалтын төв дээр өөрийн биеэр цуглуулсан суугчийн талон, харгалзах нислэгийн тийз болон биеийн байцаалтыг авч ирэн урамшууллаа аваарай.
EZ Flyer хөтөлбөрийн хүрээнд Та өөрийн цуглуулсан оноогоо ашиглан үнэгүй, хөнгөлөлттэй тийзийг өөр хүний нэр дээр бичүүлэх боломжтой юм. Энэ тохиолдолд урамшууллыг шилжүүлж байгаа болон хүлээн авч байгаа хүн тийз борлуулалтын төв дээр иргэний үнэмлэх эсвэл паспорт, цуглуулсан суугчийн талон болон тийзнүүдийг авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.
Хүчинтэй суугчийн талон
Таны оноо тухайн нислэгийн суугчийн талон болон тийзээр баталгаажна. Суугчийн талон болон нислэгийн тийзнүүд бүгд нэг зорчигчийнх байна. Өөрөөр хэлбэл өөр өөр зорчигчдын суугчийн талоны оноог хооронд нь нэмэхгүй юм.
Нислэгийн тийз Изинис Эйрвэйз-ийн тийз борлуулалтын ажилтны тамгатай харин суугчийн талон дараах мэдээллийг бүрэн гүйцэд агуулж байх ёстой. Зөвхөн энэ тохиолдолд л Таны оноо хүчинтэйд тооцогдохыг анхаарна уу.
а. Нислэгийн дугаар
б. Зорчигчийн овог нэр
в. Хүрэх газар
г. Огноо, цаг
д. Суудал
е. Тарифын төрөл
ё. Бүртгэлийн ажилтны тамга
ж. Нисэх буудлын аюулгүйн үзлэгийн тамга
source: http://www.eznisairways.com