УУЧЛААРАЙ. ЭНЭХҮҮ АЯЛАЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУССАН БӨГӨӨД ДАХИН АЯЛАЛ ЗАРЛАГДВАЛ ТА БҮХЭНД МЭДЭЭЛЛЭХ БОЛНО. ЭНД ДАРЖ AIRMARKET FACEBOOK PAGE- Д БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.
|

|
ХОНКОНГ БАГЦ АЯЛАЛ 3 шөнө, 4 өдөр /10 сарын 6-9/
|
| Үнэнд багтсан: |
Том хүн 969 т.н - Онгоцны тийз, такс багтсан - Зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/ - Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ - Хөтөлбөр заасан хоол, унаа, хөтөч
Дээрхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 315050, 99083650 утсаар лавлана уу.Таны аялалд санхүүжилт дутагдаж байна уу? Та Голомт банкны аяллын зээлийг сонирхоод үзээрэй. Лавлах утас: 310639
|
|
Та дэлгэрэнгүй мэдээллийг PDF файлаар энд дарж татаж авна уу.
|
| Товч хөтөлбөр: |
|
| 10 сарын 6 |
Эхний өдөр: Улаанбаатар – Хонконг |
|
Улаанбаатараас өглөө 06.25 цагийн ОМ297 нислэгээр Хонконг руу ниснэ. 10.50-д Хонконгийн нисэх онгоцны буудалд бууж хил гаалиар гарна. Монгол хэлтэй хөтөч угтан авч цугларсаны дараа өдрийн хоол идээд Хонконгийн төв талбайгаар аялал эхэлнэ. Дараа нь дэлхийн алдартай Ocean Park /далайн парк/ нь багачуудын, томчуудын тоглоомын хэсэг тусдаа ба галзуу хулгана, өндрөөс шиддэг тоглоом гээд томчуудын хэсэг рүү дүүжин шатаар эсвэл хурдан галт тэргээр явж хүрнэ. Мөн энд та дельфины тоглолтыг үзэж сонирхоорой. Хонконгийн хамгийн өндөр уул Victoria Peak-д аялна. Эндээс Хонконг хот, Виктория боомт, Kowloon арлыг өндөрлөг дээрээс харж болно. Орой нь Виктория боомтоор хийх усан онгоцны аяллаар шөнийн Хонконгийг үзнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа очиж өрөөний бүртгэл хийлгээд амарна. /Хоол: өглөө онгоцонд, өдөр, орой/ |
| 10 сарын 7 |
Хоёр дахь өдөр: Хонконг |
|
Өглөөний хоол зооглосны дараа энэ өдрийн аялал эхэлнэ. Хонконгийн кино урлагийн зуун жилийн түүхийг өгүүлсэн Оддын өргөн чөлөө гудамжаар аялаж Хонконгд төдийгүй дэлхийд алдартай одуудын нэг Bruce Lee-гийн хөшөө болон Jackie Chan, Jet Lee зэрэг олон оддын гарын хээг сонирхон дурсгалын зургаа татуулаарай. Үүний дараа DFS буюу татваргүй барааны дэлгүүр орно. Бусад дэлгүүрээс загварын хувьд илүү болохыг та очиод үзээрээ. Өдрийн хоолны дараа чөлөөт цаг гаргах ба Хятад Улс байгуулагдсаны баяр энэ өдрүүдээр болж байгаа тул ихэнх дэлгүүр нь 70% хүртэл хямдрал зарласан байдаг тул / www.harbourcity.com / танд дэлгүүр хэсэх хангалттай цаг гарна. Орой 21.00 цагт унаандаа суун зочид буудал руугаа хөдлөн энэ өдрийн аялал өндөрлөнө. /Хоол: өглөө, өдөр/ |
| 10 сарын 8 |
Гурав дахь өдөр: Хонконг |
|
Чөлөөт өдөр /хоол, хөтөч, унаагаар үйлчлэхгүй зөвхөн өглөөний цай зочид буудалд/ |
| 10 сарын 9 |
Дөрөв дэхь өдөр: Хонконг –Улаанбаатар |
|
10 сарын 9-нд өглөөний цайны дараа 9.00 цагт зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд онгоцны буудал явна. 13.05 цагийн нислэгээр нисэж 17.30-д Чингис Хаан нисэх буудалд бууснаар бидний аялал өндөрлөнө. /Хоол: өглөө, өдөр онгоцонд/ |
|
|
|
|
|