|
Анх худалдааны боомт болж байгуулагдсан Хонг Конг нь 20-р зууны сүүлчээр томоохон санхүүгийн төв болжээ. Капиталист эдийн засаг нь голдуу үйлчилгээний салбарт тулгуурладаг бөгөөд засгийн газар үл оролцох бодлого нь ихээхэн тус үзүүлдэг. Хүн ам нь голдуу Хятад гаралтай боловч бусад үндэстнүүдийн иргэд нь нийгмийн жижиг боловч чухал хэсгийг бүрдүүлдэг. Хонг Конгод барууны, зүүний соёл урлаг ихээхэн нөлөөлсөн бөгөөд энэ нь хоол, кино, хөгжмийн урлагуудад нь тод харагддаг. Гүйлгээний нэгж нь үндэсний вальют болох Hong Kong Dollar, юаниас арай хямд ханштай бөгөөд нэг хонг конг доллар 160-170 төгрөгтэй тэнцдэг. Доллар эндээс авч яваад солиулах нь зарим хүмүүс дээр гэж үздэг бөгөөд юаниар зарим газрууд гүйлгээ хийж болдог бөгөөд ханш маш багатай худалдан авдаг ба ихэнх газар нь юаниар гүйлгээ хийх хүсэлгүй байдаг.
Хонг Конг нь өөрөө 3 арлаас бүрдсэн байдаг бөгөөд такси нь бага зэрэг үнэтэй байдаг. Мөн хотын төвд нь албан ёсны дэлгүүрт H&M, Zara, Mango, ESPRIT болон өөр улсуудын алдартай чанартай брэндүүдийн хувцасыг зах зээлийн хямд үнээр авч, мөн компьютерийн гудамжаар явж байхад зарим дэлгүүрт нь i3, i5 cpu тэй зөөврийн ASUS, HP компьютерууд 500- 600$ -оос эхлэсэн үнэтэй зарах нь бий. Мөн мэдээж Диснэйланд, Далайнпарк, Victoria Peak буюу хотыг бүхэлд нь харж болохоор өндөрт байрлах уулаас харах хэсэг, Оддын өргөн чөлөө гэх мэт хэзээ ч мартагдахааргүй зүйлүүдийг та үзэж болох юм. Дээрх үзвэр, паркуудын ханш нь үнэгүй зарим нь 100-200 HKD байна. Өдөр бүр орой тогтсон цагуудад Диснэйландад Сальют буудах ба энэ нь хөгжим, галын наадмыг хослуулсан гайхалтай үзүүлбэр байх болно.
Зочид буудлын хувьд бага зэрэг үнэтэй ба 300-2500HKD нэг шөнө байна. Монгол улсын иргэд 14 хоног визгүй зорчих эрхтэй ба Макаоруу цааш 1 цаг усан онгоцоор мөн визгүй явах боломжтой. Мөн та маш хямдаар Банкок, Сингапур, Хайнан зэрэг газруудруу явах боломж нээлттэй болох юм.
Хонг Конг хотын байгаа байдал нь Англи хэв маягтай бөгөөд иргэд нь их боловсон, барууны хэв маягийг ахуй амьдралдаа оруулсан мөн бүхэл хотын хүрээнд дотор газар тамхи татахад 5000 HKD хүртэл торгодог ба ихэнх газруудын гадна тамхи татах цэг байрлуулсан байдаг. Дундаж тамхины ханш 10000 төгрөгөөс эхэлдэг.
Seven eleven түргэн үйлчилгээний цэг ихээр байрласан байдаг бөгөөд ихэнх нь 24 цагын турш хүний хэрэгцээт зүйлсийг зарах болно. Манайхаар бол ТҮЦ юмдаа. Сонин, талх, чихэр, зууш, зонтик, тамхи, газрын зураг гээд л бяцхан Supermarket-л юмдаа.
Машины дүрэм нь буруу талдаа, мөн далайруу шууд гарцтай тул их хэмжээний хөлөг онгоц, завь, тээврийн хөлөг онгоцууд хотын голоор явна.
6 сарын 2-ы өдрөөс эхлэн МИАТ компани Хонг Конг руу шууд нислэгтэй болсон ба 2 талдаа аялахад маш хямд өртөгтэй байгаа болно. Шаардлагатай мэдээлэл гэвэл дээрх хэд л байна даа. Та бүхний аялалд амжилт хүсьё. Та сайхан аялааарай.
|