ADSL Wireless - гэртээ суулгах
 
 

About Us

Since its establishment in 2001 Air Market LLC has been seeking perfection in providing its customers with a high class quality service by delivering to you tailer-made travel schedules and reliable t...

About Us

Since its establishment in 2001 Air Market LLC has been seeking perfection in providing its customers with a high class quality service by delivering to you tailer-made travel schedules and reliable t...

About Us

Since its establishment in 2001 Air Market LLC has been seeking perfection in providing its customers with a high class quality service by delivering to you tailer-made travel schedules and reliable t...

About Us

Since its establishment in 2001 Air Market LLC has been seeking perfection in providing its customers with a high class quality service by delivering to you tailer-made travel schedules and reliable t...

About Us

Since its establishment in 2001 Air Market LLC has been seeking perfection in providing its customers with a high class quality service by delivering to you tailer-made travel schedules and reliable t...

http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/243982miat_banner1.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/832278miat_banner1_1.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/165073miat_banner1_2.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/749849miat_banner1_3.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/603039fb_redirect.jpg
News Image

...

News Image

...

News Image

...

News Image

...

News Image

...

PDF Print E-mail
Wireless орчин гэртээ хэрхэн үүсгэх вэ? (ADSL холболттой үед)
Сүүлийн үед хүн болгон л Wireless, wireless гэж шуугих болж. Таньж мэдэх хүн болгон л Ipad, ipod, wireless internet-тэй утас, Laptop ашиглах болжээ. Мөн үүний адилаар ADSL интернэт сүүлийн үед манай оронд ихээр дэлгэрч байна. Хэрэглэгчдэд олгодог давуу тал нь гэртээ холболт хийхэд амар яагаад гэвэл шууд утсан дээр суурилдаг учир, мөн хямд үнэтэй байдаг. Одоо хүн болгон өөрийн Router худалдан авахад ямар ч саадгүй болсон үе, Компьютерийн захуудад 30-50 мянган төгрөгт багтаагаад хүссэн дунд зэргийн Router худалдан авах боломжтой болсон.
Энэ заавар дээр та бүхэнд хэрхэн Internet ADSL Modem-аас Wireless ADSL router-луу шууд интернэт оруулж, суулгахыг заах болно.

1-р алхам: Internet Modem-ийг Wireless router-тэй дараа нь компьютертайгаа холбох
Таны интернэт үйлчилгээ үзүүлсэн компаниас тань анх интернэт тавихдаа ADSL modem-гэгч жижигхэн аппарат өгсөн байх ёстой. Энэ нь гэрийн утаснаас ирсэн мэдээллийг LAN болгон хөрвүүлдэг төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмжөө та өмнө нь компьютерлуугаа шууд холбодог байсан бол Modem-ны LAN гаралтыг нь Wireless router-ынхаа WAN гэсэн port руу залгаж өгнө.
Wireless Router-ийн арын зураг:
Дараа нь Wireless router-ын арын 4 юмуу 5 ширхэг LAN port-ы 1 гэсэнрүү илүү LAN-гийн утас залгаж нөгөө үзүүрийг нь Компьютерлуугаа залгана. Энэ холболт үүсгэгдэнэ :

2-р алхам: Login, Router-ын тохиргооны хуудас:
Хүссэн Browser-аа нээгээд (Internet explorer, Mozilla г.м) хаяг бичих хэсэг дээр нь 192.168.1.1 гэж бичнэ. Энэ нь өөрийнхаа Router-луугаа хандаж байгаа юм. Үүний дараагаар Username, Password оруулахыг шаардана. Ихэнхдээ энэ 2-ыг Router-тэй дагалдаж ирсэн ном, Router-ны доод талд нь бичсэн байдаг. Байхгүй бол мөн username: "admin" , password: "password" эсвэл "admin" гээд хийгээд үзээрэй.

3-р алхам: Интернэт түгээгч компаний тохиргоогоо хийгээд, рестарт хийх
Та нэр, нууц үгээ оруулсны дараа үндсэн цэсний хуудас руу орох болно. Network эсвэл Setup, Quick Setup гэсэн хэсэг рүү ороход та ямар замаар интернэтээ оруулах вэ гэсэн сонголтууд бий. Энэ дундаас PPPoE гэсэн сонготыг нь сонгоход, мөн л username, password оруулах хэсэг мөн өөр өөр бас бус тохиргоо хийх шаардлага гарна. Таны интернэт түгээгч компаны анх өгсөн username, password-ыг хийж оруулна. Бусад тохиргоог нь оролдолгүй Finish дарж болно. Баталгаатай сануулагдсан бол та нэг удаа Router-аа унтраагаад асаагаарай.
4-р алхам: Wireless тохиргоог хийх
Энэ алхамыг хийхээс өмнө та одоогийн яг энэ юм хийж байгаа компьютерт интернэт орсон эсэхийг шалгаарай. Хэрэв интернэттэй байвал энэхүү алхамыг үргэлжлүүлж болно. Байхгүй бол нэр Router, Модем-аа унтраагаад асаагаад үз. Үгүй бол 3 алхам дунд юу орхисон байна гэдгээ сайн шалгаарай.
Router-ынхаа тохиргоо руу ороод (2-р алхам үзэх). Үндсэн тохиргооны хэсэгт Wireless settings эсвэл Wireless setup гэх мэт (таны Router-ын төрлөөс хамаарч өөр өөр нэртэй байна) цэсрүү орж Enable-сонгож үлдсэн тохиргоог хийнэ.
Тохиргоон дундаас WPA2-PSK гэсэн сонголт байвал үүнийг сонгож Wireless-ынхаа нууцлалыг доор нь хийгээрэй. Зарим Router-т Wireless Security гэсэн дэд цэс байдаг. (мэдээж нууцлалаа аль болох сайн байлгахыг хичээ, доод айлын Батаатай интернэтээ хуваамааргүй л байгаа биздээ?)
Wireless MAC address гэсэн хэсэг нь өмнө нь тохиргоо хийж холболт хийхэд бэлдсэн компьютерт зориулсан хэсэг юм. Та тодорхой хэдэн хүмүүст энэхүү интернэт түгээмээр байвал MAC address-аар хязгаарлаж болдог. Гэхдээ таньд гэж зөвлөхөд Wireless Security-аа сайтар хийгээд үлдсэн хэсгүүдийг хэвээр нь үлдээгээд SAVE хийгээд Restart хийхийг зөвлөе.
5-р алхам: Wireless сүлжээрүүгээ холбогдох
LAN cable- аа компьютераасаа салгаад Wireless сүлжээны кнопоо дарж идэвхжүүлээрэй (ихэнх Laptop, Notebook хажуудаа Wireless унтраалгатай байдаг). Үүний дараагаар баруун доод талын Wireless сүлжээний цэс рүү орж Refresh хийж өөрийн Router-ынхаа нэрийг олоод Connect- дарна. Таны өмнө нь оруулсан Password, Username (4-р алхам харах) асуух бөгөөд KEY-ээ оруулан та утасгүй интернэтэд холбогдох болно. Хэрэв та Windows 7 - дээрээс орох гэж байгаа бол Connect хийсний дараа HOME NETWORK - гэсэн сонголтыг хийхээ мартав.
Нэмэлт зүйлс:
- Wireless холболт нь Wired холболтоос 20 гаруй хувиар бага хурдаар интернэт орно.
- Та Router-ын бусад port руу шууд LAN CABLE хийгээд интернэт орох боломжтой. Мөн хоорондоо file share хийх, холбогдож тоглох, олуулаа интернэтэд нэгэн зэрэг орох гээд маш олон давуу талтай.
- Wireless интернэтийн хурд багасвал та Wireless Security -ийн WPA2 key-аа солиод нэг үзээрэй. Өөр хүн шимэгч байж болох талтай.
- Аль болох өндөрт, далд бус газар, электрон биетүүдээс хол байрлуулах нь таны интернэт хурдыг бага хэмжээгээр ч гэсэн өсгөх магадлалтай.
- Wireless Router-ийнхаа ард байгаа RESET гэсэт товчлуурыг RESTART гэж ойлгож болохгүй. Энэ нь бүх тохиргоог үйлдвэрийн болгодог товч юм.
- Дээрх зааварт байгаа зарим гадаад үгийг мэдэхгүй байгаа бол  www.asuult.net -ын толь бичиг ашиглаарай.

Энэхүү дээрх товч хичээлийг та бүхний хэрэгцээнд зориулан Аэр Маркет ХХК-аас гаргав. Өөр газар хуулбарлан тавих шаардлага гарвал Аэр Маркет ХХК-ы нэрийг дурдана уу. Баярлалаа.