Hainan
 
 

Direct flight ad

Direct flight ...

About Us

Since its establishment in 2001 Air Market LLC has been seeking perfection in providing its customers with a high class quality service by delivering to you tailer-made travel schedules and reliable t...

МИАТ-ын хөнгөлөлт

Та 2011 онд хүчинтэй байх МИАТ компаний Ахмадын, Хүүхэд залуусын, Оюутны, Группын хямдралуудын дэлгэрэнгүй танилцуулгыг үзнэ ...

http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/564265cheap_direct_flight.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/603039fb_redirect.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/727915miat_reclam.jpg
News Image

Direct flight ad...

News Image

...

News Image

Та 2011 онд хүчинтэй байх МИАТ компаний Ахмадын, Хүүхэд залуусын, Оюутны, Группын хямдралуудын дэ...

ХАЙНАН БАГЦ АЯЛАЛ /4 шөнө, 5 өдөр/
Монголчуудад "Дорнын Хавай" гэж алдаршсан Хайнан арлын Саньяа хот нь Хятадын аялал жуулчлалын тэргүүлэх бүс нутгийн нэг билээ. 565.000 хүн амтай тус хот нь 3 дүүрэг, 14 тосгонтой, том жижиг 19 булан, тохойтой, 40 гаруй аралтай. Саньяа, Яалун, Дадунхай гэсэн 3 булан нь наран шарлагын газруудтай жуулчдын очих дуртай газрууд юм. Жилийн аль ч улиралд амрахад таатай ба усны болон агаарын дундаж хэм нь +22°С +28°С байдаг.

Үнэнд багтсан:

999 ам.доллар /том хүн/
749 ам.доллар /2-12 настай хүүхэд буудалд оргүй/
100 ам.доллар /0-2 настай хүүхэд буудалд оргүй/
- Шууд нислэгийн онгоцны тийз, такс багтсан
- Зочид буудал 2 ортой, энгийн өрөө
Саняад байрлах зочид буудал: Pearl River Garden hotel http://www.prgardenhotel.com.cn
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
- Хөтөлбөрт заасан хоол, унаа, хөтөч

Дээрхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 315050, 99083650 утсаар лавлана уу.Таны аялалд санхүүжилт дутагдаж байна уу? Та Голомт банкны аяллын зээлийг сонирхоод үзээрэй. Лавлах утас: 310639

Та дэлгэрэнгүй мэдээллийг PDF файлаар энд дарж татаж авна уу.

Товч хөтөлбөр:

Эхний өдөр: Мягмар / Улаанбаатар- Саняа
Улаанбаатар хотоос 09.00-ийн нислэгээр Хайнан арлын өмнөд хэсэгт орших жуулчдын хамгийн их очих дуртай далайн эргийн үзэсгэлэнт Саняа хотын чиглэлд ниснэ. Нислэг 5 цаг үргэлжилнэ 14.10-д бууна. Өдрийн хоолны дараа Дадунхай булангийн далайн эргийн буудалд амарна. Хоол: Өглөөний хоол онгоцонд. Ө
Хоёр дахь өдөр: Лхагва / Саняа
Өглөөний цайны дараа Хайнан арлын алдартай зүйлсийн нэг болох болорын үйлдвэрээр орж, болор нүдний шил, гоѐлын зүйлсийг маш хямдхан худалдаж авах боломжтой. Мөн Хайнанд алдартай цэргийн хутганы хэрэгслийн дэлгүүр, үндэсний гар урлалын бүтээгдэхүүний худалдааны төвөөр явж худалдаа хийнэ. Өдрийн хоолны дараа Газрын диваажин Хайнан арлаар танилцах аялал хийнэ. Дэлхийн цорын ганц халуун бүсийн Сармагчингийн дархан цаазат арал руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр очиж, "Сармагчингийн вант улс"-аар аялна. Үүний дараа Хайнан арлын уугуул иргэд болох Ли үндэстний тосгоноор зочилж тэдний ахуй, амьдралын хэв маягтай нь танилцана. Оройн хоол бразил шарсан махны өөртөө үйлчлэх буффет хоолны газар орж оройн зоог зооглоно. Хоол: Ө.Ө.О
Гурав дахь өдөр: Пүрэв / Саняа
Өглөөний цайны дараа Дэлхийн Миссийн тэмцээний үйл ажиллагааг зохион явуулсан Beautycrown Culture Center ордоны гадна зургаа татуулна. Дараа нь Хайнан арлын тулгуур аж ахуйн нэг болох сувдны аж ахуйгаар аялж, хясаанаас сувд хэрхэн гаргаж авдагийг нүдээр үзэж танилцан жинхэнэ сувдан эдлэлийг үйлдвэрийнх нь үнээр худалдаж авах боломжтой. Өдрийн хоолны дараа завиар Баруун арал явж тэнд өдрийг өөрийн дураар өнгөрөөнө. Өөрсдийн зардлаар моторт завь, усны шүхэр болон далайд баг өмсөн орж усны ертөнцөөр аялах боломжтой. Хайнан арлын онц гаралт акулын тосны эмийн бүтээгдэхүүний дэлгүүрт очно. Хэрвээ та хүсвэл үнэ төлбөргүй шинжилгээнд орж, өөрийн эрүүл мэнддээ цаг гарган санаа тавьж болно. Оройн хоол зочид буудлын гадаа талбайд байрладаг өөртөө үйлчлэдэг буффет хоолны газар орж оройн зоог зооглоно. Хоол: Ө.Ө.O
Дөрөв дэхь өдөр: Баасан / Саняа
Энэ өдөр чөлөөт өдөр. Та газрын диваажин Хайнан арал дээр алжаалаа тайлан өөрийн дураар хүссэнээрээ өнгөрөөх боломжтой. Хоол: Өглөөний цай
Тав дахь өдөр: Бямба / Саняа
Үдээс өмнө далайн эрэг дээр чөлөөтэй амарч байгаад 12.00 цагт зочид буудлын өрөөг хүлээлгэн өгнө. Өдрийн хоолны дараа Саняагаас 17.00-д Улаанбаатар нисэж Чингис Хаан нисэх буудалд 23.55-д бууснаар бидний аялал өндөрлөнө. Хоол: Ө.Ө.Оройн хоол онгоцонд