AirBonus картын тухай
 
 

About Us

Since its establishment in 2001 Air Market LLC has been seeking perfection in providing its customers with a high class quality service by delivering to you tailer-made travel schedules and reliable t...

About Us

Since its establishment in 2001 Air Market LLC has been seeking perfection in providing its customers with a high class quality service by delivering to you tailer-made travel schedules and reliable t...

About Us

Since its establishment in 2001 Air Market LLC has been seeking perfection in providing its customers with a high class quality service by delivering to you tailer-made travel schedules and reliable t...

About Us

Since its establishment in 2001 Air Market LLC has been seeking perfection in providing its customers with a high class quality service by delivering to you tailer-made travel schedules and reliable t...

About Us

Since its establishment in 2001 Air Market LLC has been seeking perfection in providing its customers with a high class quality service by delivering to you tailer-made travel schedules and reliable t...

http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/243982miat_banner1.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/832278miat_banner1_1.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/165073miat_banner1_2.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/749849miat_banner1_3.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/603039fb_redirect.jpg
News Image

...

News Image

...

News Image

...

News Image

...

News Image

...

PDF Print E-mail

АЭР БОНУС ХӨТӨЛБӨР

Аэр Маркет ХХК нь эрхэм үйлчлүүлэгч танд зориулан тийз худалдан авах бүртээ тийзний үнийн дүнгээс хамааруулан хөнгөлөлт эдлэж, урамшуулал цуглуулах АЭР БОНУС хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулан та бүхнийг гишүүн болохыг танд санал болгож байна.

Бонус гэж юу вэ?

Манай компани таны худалдан авч буй тийзний үнийн дүнгээс таны гишүүнчлэлийн дансанд дараа дараагийн худалдан авалтын төлбөр хийхдээ мөнгөний оронд ашиглах боломж бүхий хөнгөлөлт, урамшууллыг цуглуулах болно. Үүнийг цаашид бонус гэнэ.

Аэр Бонусын Гишүүн болсноор:

Тийз худалдан авах бүртээ тогтоосон хувийн бонус авах эрхтэй. Та авсан бонусын хэмжээгээр мөнгөө хэмнэнэ. Гишүүнчлэлийн дансны хуулгаа авч нислэгийн тийзний үнэ болон хөнгөлөлтийн хэлбэрээр хуримтлуулсан бонусаа хянах боломжтой болно.

Гишүүнээр элсэх

Та манай карт ашиглах дүрмийг хүлээн зөвшөөрч Аэр Бонусын гишүүн болохыг хүсвэл манай ажилтанд хандан анкет бөглөхөд л хангалттай. Утас: 315050, 325050, 335050, 365050, 70115050

Аэр Бонус Гишүүнчлэлийн төрөл

Аэр Бонусын гишүүнчлэл нь худалдан авсан тийзний нийт үнийн дүнгээс хамааран 3 төрөл байна. Үүнд:

Аэр Бонус Гишүүн /Air Bonus member/

Шинээр бонус карт авч байгаа үйлчлүүлэгч нар Аэр Бонус картын эзэмшигч болох ба картаа 2 жилээс илүү хугацаагаар ашиглаагүй тохиолдолд Аэр Маркет ХХК картыг хүчингүй болгох эрхтэй. Карт хүчингүй болсноор таны өмнө цуглуулсан бонус ашиглагдах боломжгүй болохыг анхаарна уу.

Аэр Бонус Бизнес Гишүүн /Air Bonus Business member/

Аэр Бонус карт эзэмшигчийн сүүлийн 2 жилд худалдан авсан тийзний нийт үнийн дүн 30 сая төгрөгт хүрсэн тохилдолд та Аэр Бонус Бизнес картын эзэн болох боломжтой болно. Энэ тохиолдолд Аэр Маркет ХХК-аас танд Аэр Бонус Бизнес карт олгох ба таны өмнө нь цуглуулсан бонус шинэ картанд шилжин орно.

Аэр Бонус ВИП Гишүүн /Air Bonus VIP member/

Аэр Бонус карт эзэмшигчийн сүүлийн 2 жилд худалдан авсан тийзний нийт үнийн дүн 80 сая төгрөгт хүрсэн тохилддолд та Аэр Бонус ВИП картын эзэн болох боломжтой болно. Энэ тохиолдолд Аэр Маркет ХХК-аас танд Аэр Бонус ВИП карт олгох ба таны өмнө нь цуглуулсан бонус шинэ картанд орсон байна.

Бонусын хэмжээ

Картын хөнгөлөлтийн хувийг Аэр Маркет компаниас тогтоох ба хувь хэмжээ нь гишүүнчлэлийн төрөл, худалдан авсан тийзний нөхцөл, өмнө хөнгөлөлт үзүүлсэн эсэхээс хамааран өөр өөр байна. Бонусын хэмжээг компютерийн АЭР БОНУС програмаар тооцож гаргана.

Бонусаа хэрхэн өсгөх вэ?

· Та тийз авах бүрдээ кассанд картаа уншуулаарай. Хэрэв уншуулахгүй бол таны худалдан авалтын түүхэнд бүртгэгдэхгүй бөгөөд бонус тооцох боломжгүй болохыг анхаарна уу.

· Мөн таны найз нөхөд, хамаатан садан, ажлын хамт олноос гадаадад зорчих болвол нислэгийн тийзээ худалдан авахад нь тусласнаар тийзэнд нь хөнгөлөлт үзүүлж, та өөрөө бонус цуглуулж, нийт худалдан авсан тийзнийхээ үнийн дүнг өсгөх боломжтой.

· Байнга Аэр Маркет компаниар үйлчлүүлбэл бонусаа цуглуулаад зогсохгүй тийз худалдан авсан үнийн дүнгээ нэмэгдүүлснээр таны гишүүчлэлийн төрөл ахиж цаашид цуглуулах бонусын хэмжээ улам бүр нэмэгдэх ач холбогдолтой. Хэрэв Та болон таны найз нөхөд байнга гадаадад зорчидог бол Аэр Бонусын гишүүнээр элсэж зөвхөн Аэр Маркет компаниар үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Аэр Бонус картын хураамж, үнэ

Элсэлтийн хураамж,

шинээр карт олгох

Байхгүй

Гэмтсэн, хаясан карт дахин олгох

2000 төг

Карт ашиглах дүрэм

1. Бонус карт эзэмшигч нь Аэр Маркет компаниас худалдан авч буй бүх тийзэндээ бонус авах эрхтэй. Үүнд өөрийн болон бусад хүмүүсийн нэр дээр бичигдэж буй тийз хамаарна.

2. Тийз худалдан авч кассанд мөнгө тушааж төлбөр хийхдээ Аэр Бонус картаа заавал авч ирж татуулна.

3. Хэрэв та төлбөрөө дансаар шилжүүлж байгаа бол Аэр бонус картын дугаараа төлбөрийн даалгавар дээрээ бичих шаардлагатай.

4. Төлбөрийн даалгавар дээрээ картын дугаараа бичээгүй бол төлбөр хийснээс хойш 3 хоногийн дотор Аэр Маркет ХХК дээр төлбөрийн даалгаварын хуулбараа авч биеэр ирж картаа татуулах шаардлагатайг анхаарна уу.

5. Та төлбөр хийснээс хойш 3 хоногийн дотор төлбөр хийсэн баримт эсвэл төлбөрийн даалгавараа авч ирж картаа татуулаагүй бол таны худалдан авсан тийзэнд бонус бодогдохгүй ба худалдан авалтын хуримлагдсан дүнд нэмэгдэж тооцогдохгүй болохыг анхаарна уу.

6. Таны худалдан авсан тийзэнд харгалзах бонусыг ажлын 7 хоногын дотор тооцон таны дансанд хийнэ.

7. Худалдан авалтын хуримтлагдах хугацаа нь сүүлийн 2 жилээр тодорхойлогдоно.

8. Худалдан авалтын хуримтлагдсан дүнгээс хамааран гишүүнчлэлийн төрөл нэмэгдэх ба харгалзах хувиар бонус бодож олгоно.

9. Картанд байгаа Үлдэгдэл Бонусаа ашиглан худалдан авч буй тийзэндээ хөнгөлөлт авах боломжтой.

10. Бонусаар төлбөр хийж тийз худалдан авах бол та утсаар ярьж картын дугаар, нэрээ хэлэн захилга өгөх боломжтой.

11. Карт эзэмшигч нь өөрийн дансны хуулгыг хэвлүүлэх буюу и-мэйлээр авч болно.

12. Худалдан авсан тийзээ буцаасан тохиодолд тухайн тийзэнд харгалзах бонусыг таны картын үлдэгдэлээс хасна.

13. Аэр бонусын гишүүний э-мэйл болон утсыг зөвхөн Аэр Маркет компанийн өөрийн сурталчилгаанд ашиглах эрхтэй ба аливаа бусад этгээдэд тараахгүй.

Та картын дансны дэлгэрэнгүй хуулгаа ямар нэгэн төлбөргүйгээр авч болно. Картын дасны хуулгыг, хэрэв та өөр хэн нэгнийг тусгайлан итгэмжлээгүй бол, зөвхөн танд бичиг баримтыг үндэслэн гарган өгнө.

Жишээ тайлбар /Картын дүрэм/ :

Картын дансны хуулга:

Овог/Нэр: BAT/DORJ MR

Картын дугаар: 0000 1111 11111 11111

Гишүүнчлэлийн төрөл: Бизнэс гишүүн

ТД ба Т – Тийзний дугаар ба Тайлбар

ТҮ- Тийзний Үнэ /Мянган төгрөгөөр/

НБ –Нэмэгдсэн бонус

ХБ – Хасагдсан бонус ба төлбөр төлсөн бонус

НХАТҮ – Нийт Худалдан авсан Тийзний Үнэ /Мянган төгрөгөөр/

БҮ – Бонусын үлдэгдэл

огноо

ТД ба Т

ТҮ

НБ

ХБ

НХАТҮ

БҮ

8/2/2008





0,0

1125*

8/10/2006

2892100435152

526.5

500

0

3,206.5

1,625

10/7/2006

1804200154689

1,350.0

1,500

0

4,556.5

3,125

10/7/2006

1804200154690

1,350.0

1,500

0

5,906.5

4,625

10/7/2006

1804200154691

960.8

0**

0

6,867.3

4,625

2/15/2007

5555100245125

1,850.0

2,500

0

8,717.3

7,125

2/15/2007

5555100245126

1,850.0

2,500

0

10,567.3

9,625

2/15/2007

2892100526256

5,860.0

5,300

0

16,427.3

14,925

2/15/2007

2892100526257

5,860.0

100

10,000***

22,287.3

4,925

…****





156,000.0

4,925

5/18/2008

Бэлэн мөнгө*****



4,500

156,000.0

425

7/20/2008

2892100564350

2,500.0

2,340

0

158,500.0

2,765

9/8/2008

9994250256524

1,364.0

1,300

0

159,864.0

4,065

10/4/2009

Бэлэн мөнгө*****



4,000

159,864.0

65

* Картын дансны эхний үлдэгдэл оруулсан.

** Зарим тийзэнд бонус бодогдох боломжгүй байдаг.

*** Картын дүрмийн 9-н дагуу бонус ашиглан тийзэнд хөнгөлөлт авсан.

**** 2006 оны 8 сарын 10 өдрөөс 2008 оны 5 сарын 18 өдөр хүртэлх нийт худалдан авалтыг товчилов.

***** Картын үлдэгдэл бонусаа мэлэн мөнгөөр гаргуулан авсан.