Cheju
 
About Us

Since its establishment in 2001 Air Market LLC has been seeking perfection in providing its customers with a high class quality service by delivering to you tailer-made travel schedules and reliable t...

http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/243982miat_banner1.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/832278miat_banner1_1.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/165073miat_banner1_2.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/749849miat_banner1_3.jpg
http://www.airmarket.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/603039fb_redirect.jpg
News Image

...

News Image

...

News Image

...

News Image

...

News Image

...

Cheju
PDF Print E-mail

JEJU PACKAGE TOUR/ 4 шөнө 5 өдөр
5 сарын 11-15

БНСУ-ын хойг баруун өмнөд хэсгийн далайн эрэгт байрлах Үзэсгэлэнт Чэжү арал нь жилийн туршид дулаан, чийглэг уур амьсгалтай байх бөгөөд Солонгос төдийгүй гадаадын иргэд ч заавал очиж үзэхийг хүсдэг аялал жуулчлалын тэргүүлэх бүс нутгаар хамтдаа аялцгаая.

Үнэнд багтсан:

1’200’000 төгрөг /том хүн/
999’000 төгрөг /2-12 настай хүүхэд буудалд оргүй/
66’000 төгрөг /0-2 настай хүүхэд буудалд оргүй/

- Шууд нислэгийн онгоцны тийз, такс
- Зочид буудлын 2 ортой, энгийн өрөө
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
- Хоол, унаа, хөтөч

Дээрхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 315050, 99083650 утсаар лавлана уу. Таны аялалд санхүүжилт дутагдаж байна уу? Та Голомт банкны аяллын зээлийг сонирхоод үзээрэй. Лавлах утас: 310639

Та дэлгэрэнгүй мэдээллийг PDF файлаар энд дарж татаж авна уу.

Товч хөтөлбөр:
Эхний өдөр: Улаанбаатар – Чэжү
Улаанбаатар хотоос 07.00 цагт Mongolian Airlines-ийн MR4011 нислэгээр Солонгосын Үзэсгэлэнт Чэжү арлыг зорино. Орон нутгийн цагаар 11.35 цагт Чэжү нисэх онгоцны буудалд бууна. Хөтөч, зохион байгуулагч, орчуулагчид угтаж авна. Өдрийн хоол идсэний дараа арлын нэрийн хуудсын нэг болсон Yongmori Hyean буюу “Луугын толгойт хавцал”-аас Далайн эргийн аялал эхэлнэ. Энэхүү хавцал цохио нь харж байгаа өнцгөөс хамаараад луугийн толгой, бас туулайн толгой ч болж харагддаг. Дараа нь “Ер бусын зам” /Mysterious Road/ аялал үргэлжилнэ. Нууцыг нь хараахан тайлж чадаагүй байгаа энэ зам дээр ирснээрээ өөрийн дүгнэлтийг хийж, нууцаас нь тайлалцаарай. Love Land буюу Хайрын цэцэрлэгт хүрээлэнгээр /насанд хүрэгчдэд, хүүхэд оруулахгүй/ аялна. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж бүртгүүлээд амарна. Хоол: Өглөө онгоцонд.Ө.О
Хоёр дахь өдөр: Чэжү арал
Өглөөний цайгаа уусны дараа “Чингисийн догшин хар сүлд” Монгол Морин Циркийн тоглолт үзнэ. Өдрийн хоол идсэний дараа Pacific land Номхон далайн парк-д сармагчин, далайн хав, далайн гахайн шоу тоглолт үзнэ. Дараа нь хүн орхоодой, гоо сайхны барааны дэлгүүр орно.
Оройн хоолны дараа өөрсдийн сонирхолоор казинод орж азаа үзэх эсвэл Shopping хийнэ. Хоол: Ө.Ө.О
Гурав дахь өдөр: Чэжү
Өглөөний хоолны дараа Азидаа цорын ганц далай руу шууд цутгадаг эргэн тойрондоо халуун орны залуу ойгоор хүрээлэгдсэн Жонбан хүрхрээ /Jongbang Waterfall/, Зургаан талст хад очиж сонирхоно. Эдгээр газрууд нь давтагдашгүй, өвөрмөц тогтоцоороо Солонгосын орчин үеийн болон түүхэн олон олон кинонуудад мөнхлөгдөж байгаа билээ. Үүний дараагаар усан онгоцоор /40 минут/ зугаална. Өдрийн хоол идсэний дараа Чежү арлын уугуул оршин суугчдын тосгоны амьдрал аж ахуй, зан заншлыг харуулсан танилцуулгат хөтөлбөр үзнэ. Оройн хоолны дараа буудалдаа очин амарна. Хоол: Ө.Ө.О
Дөрөв дэх өдөр: Чэжү
Энэ өдөр чөлөө өдөр. Хоол: Ө
Тав дахь өдөр: Чэжү – Улаанбаатар
Өдөр 12 цагт зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд өдрийн хоол идээд онгоцны буудал явна. 17.00 цагт Чэжү-Улаанбаатар чиглэлд нисээд 20.10-д Улаанбаатарт бууснаар бидний аялал өндөрлөнө. Хоол: Ө.Ө.Оройн хоол онгоцонд