|

|
JEJU багц аялал / 4 шөнө 5 өдөр 3 сарын 13-17 БНСУ-ын хойг баруун өмнөд хэсгийн далайн эрэгт байрлах Үзэсгэлэнт Чэжү арал нь жилийн туршид дулаан, чийглэг уур амьсгалтай байх бөгөөд Солонгос төдийгүй гадаадын иргэд ч заавал очиж үзэхийг хүсдэг аялал жуулчлалын тэргүүлэх бүс нутгаар хамтдаа аялцгаая.
|
| Үнэнд багтсан: |
Том хүн 888 т.н Хүүхэд 749 т.н - Оргүй Нялх хүүхэд /0-2 настай хүүхэд/ - 50 т.н - Оргүй - Онгоцны тийз - Зочид буудлын 2 ортой, энгийн өрөө - Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ - Хоол, унаа, хөтөч - Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Дээрхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 315050, 99083650 утсаар лавлана уу.Таны аялалд санхүүжилт дутагдаж байна уу? Та Голомт банкны аяллын зээлийг сонирхоод үзээрэй. Лавлах утас: 310639
|
|
Та дэлгэрэнгүй мэдээллийг PDF файлаар энд дарж татаж авна уу.
|
| Товч хөтөлбөр: |
|
| 3 сарын 13 Мягмар |
Эхний өдөр: Улаанбаатар – Чэжү |
|
Улаанбаатар хотоос 09.00 цагт МИАТ ХК-ийн ОМ 7309 нислэгээр Солонгосын Үзэсгэлэнт Чэжү арлыг зорино. Орон нутгийн цагаар 13.35 цагт Чэжү нисэх онгоцны буудалд бууна. Хөтөч, зохион байгуулагч, орчуулагчид угтаж авна. Өдрийн хоол идсэний дараа арлын нэрийн хуудсын нэг болсон Yongmori Hyean буюу “Луугын толгойт хавцал”-аас Далайн эргийн аялал эхэлнэ. Энэхүү хавцал цохио нь харж байгаа өнцгөөс хамаараад луугийн толгой, бас туулайн толгой ч болж харагддаг. Дараа нь “Ер бусын зам” /Mysterious Road/ аялал үргэлжилнэ. Нууцыг нь хараахан тайлж чадаагүй байгаа энэ зам дээр ирснээрээ өөрийн дүгнэлтийг хийж, нууцаас нь тайлалцаарай. Love Land буюу Хайрын цэцэрлэгт хүрээлэнгээр /насанд хүрэгчдэд, хүүхэд оруулахгүй/ аялна. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж бүртгүүлээд амарна. Хоол: Өглөө онгоцонд.Ө.О |
| 3 сарын 14 Лхагва |
Хоёр дахь өдөр: Чэжү арал |
|
Өглөөний цайгаа уусны дараа “Чингисийн догшин хар сүлд” Монгол Морин Циркийн тоглолт үзнэ. Өдрийн хоол идсэний дараа Pacific land Номхон далайн парк-д сармагчин, далайн хав, далайн гахайн шоу тоглолт үзнэ. Дараа нь хүн орхоодой, гоо сайхны барааны дэлгүүр орно. Оройн хоолны дараа өөрсдийн сонирхолоор казинод орж азаа үзэх эсвэл Shopping хийнэ. Хоол: Ө.Ө.О |
| 3 сарын 15 Пүрэв |
Гурав дахь өдөр: Чэжү |
|
Өглөөний хоолны дараа Азидаа цорын ганц далай руу шууд цутгадаг эргэн тойрондоо халуун орны залуу ойгоор хүрээлэгдсэн Жонбан хүрхрээ /Jongbang Waterfall/, Зургаан талст хад очиж сонирхоно. Эдгээр газрууд нь давтагдашгүй, өвөрмөц тогтоцоороо Солонгосын орчин үеийн болон түүхэн олон олон кинонуудад мөнхлөгдөж байгаа билээ. Үүний дараагаар усан онгоцоор /40 минут/ зугаална. Өдрийн хоол идсэний дараа Чежү арлын уугуул оршин суугчдын тосгоны амьдрал аж ахуй, зан заншлыг харуулсан танилцуулгат хөтөлбөр үзнэ. Дараа нь Duty Free буюу татваргүй барааны дэлгүүр, бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр орно. Оройн хоолны дараа буудалдаа очин амарна. Хоол: Ө.Ө.О |
| 3 сарын 16 Баасан |
Дөрөв дэх өдөр: Чэжү |
|
Энэ өдөр чөлөө өдөр. Хоол: Ө |
| 3 сарын 17 Бямба |
Тав дахь өдөр: Чэжү – Улаанбаатар |
|
Өдөр 12 цагт зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд жимсны дэлгүүр орно. Дараа нь өдрийн хоол идээд онгоцны буудал явна. 17.00 цагт Чэжү-Улаанбаатар чиглэлд нисээд 20.10-д Улаанбаатарт бууснаар бидний аялал өндөрлөнө. Хоол: Ө.Ө.Оройн хоол онгоцонд |
|
|
|
|
|